М.ХҮСЛЭН
Риогийн олимпийн наадамд зодоглосон манай жүдогийн бөхчүүд нэг мөнгөн медальтай тэмцээнээ өндөрлүүлэв. Тэгвэл чөлөөт бөхийн тамирчид маргааш дэвжээнд гарч эхэлнэ. Манай бөхчүүдээс эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид эхэлж барилдана. Маргааш орой Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эмэгтэй чөлөөт бөхийн 48, 58, 69 кг-ын тэмцээн эхэлнэ. Манайхаас 58 кг-ын П.Орхон, 69 кг-ын О.Насанбурмаа нар тэмцээний салхийг хагална. Дагах болон медалийн төлөөх барилдаанууд шөнө 04.00 цагаас эхэлнэ. Мөн жин үзэлт, сугалаа нь барилдахын өмнөх өдрийн 01:15-аас (Улаанбаатарын цагаар) болох юм байна.
Рио-2016 олимпийн наадам. Тэмцээний хуваарь
Наймдугаар сарын 17, Лхагва гариг
Эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг, 58 кг (П.Орхон), 69 кг (О.Насанбурмаа)-ийн жингийн барилдаан
- 22:00-01:00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 04:00-07:00 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 18, Пүрэв гариг
Эмэгтэй чөлөөт бөхийн 53 кг (Э.Сумьяа), 63 кг (С.Батцэцэг), 75 кг-ийн жингийн барилдаан
- 22:00-01:00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 04:00-07:00 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 19, Баасан гариг
Чөлөөт бөхийн 57 кг (Э.Бэхбаяр), 74 кг (П.Өнөрбат)-ийн жингийн барилдаан
- 22:00-01:00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 04:00-07:00 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 20, Бямба гариг
Чөлөөт бөхийн 86 кг (О.Үйтүмэн), 125 кг (Ж.Чулуунбат)-ийн жингийн барилдаан
- 22:00-01:00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 04:00-07:00 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 21, Ням гариг
Чөлөөт бөхийн 65 кг (Г.Мандахнаран), 97 кг (Д.Хүдэрбулга)-ийн жингийн барилдаан
- 20:30-23:15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 00:45-03:15 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин