М.ХҮСЛЭН

Бүгд Найрамдах Ард­чилсан Солонгос улсаас Японы тэнгис руу харвасан пуужин анх удаагаа байндаа хүрчээ. Японы эрх баригчид Пхеньяны хөөргөсөнПодонангиллын дунд тусгалын пуужин 620 миль нисч наймдугаар сарын 3-ны өглөө Японы тэнгист унасныг мэдээлсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пуужин хөөргөснийг буруушаагаадЯпонд аюул нүүрлэлээгээд Токио үүнийг хүчтэй эсэр­гүүцэж буйг мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын Нэгдсэн штабын удирд­лагаХойд Солонгос пуужин хөөргөсөн ньхөрш орнуудад шууд болон өргөн хүрээтэй дайрахамбицтай гэдгээ нотлон харууллаагэсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын Стратегийн командлал Пхеньянаас хоёр пуужин хөөргөснийг батлаад, нэг пуужин нь хөөрсөний дараа дэлбэрсэн гэж мэдээлэв. “Бид өөрсдийгөө болон холбоотнуудаа ямар ч дайралт халдлагаас урьдчилан хамгаалахад бэлэн. Сэтгэл зовниж бай­гаагаа НҮБ-д мэдэгдэж байнахэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Анна Ричи-Аллен хэлэв.

БНАСАУ өнгөрсөн сард далай руу гурван пуужин харвасан билээ. Пхеньянаас БНСУ болон АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах сис­тем байгуулах та­лаар өнгөрсөн сард танилцуулс­ныг эсэр­гүүцэж ха­риу өгнө хэмээн заналхийлсэн. Түүнээс хойш далай руу пуужин харваад байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин