Т.САЙХАН
“Бразил-2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ баг тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд болж байна. Энэ үеэр монголын багийн тугчаар оролцох тамирчныг зарлалаа. 2016 олимпийн наадамд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б. Тэмүүлэн тодорчээ. Тэрээр олимпийн наадамд жүдо бөхийн +100кг-д өрсөлдөх юм.
Олимпийн наадамд өмнө нь хэн хэн тугчаар оролцож байсныг хүргэе.
- “Токио 1964” Ч.НАЙДАН хөнгөн атлетик
-“Мехико 1968” – Х.БАЯНМӨНХ чөлөөт бөх
- “Мюнхен 1972” – Б.ЖАМСРАН чөлөөт бөх
-“Монреаль 1976” - З.ОЙДОВ чөлөөт бөх
- “Москва 1980” – З.ДҮВЧИН чөлөөт бөх
-“Сөүл 1988” – Б.БАТ-ЭРДЭНЭ жүдо бөх
- “Барселона 1992” - Б.БАТ-ЭРДЭНЭ жүдо бөх
- “Атланта 1996” – Б.БАТ-ЭРДЭНЭ жүдо бөх
- “Сидней 2000” – Б.БАТ-ЭРДЭНЭ жүдо бөх
-“Афин 2004” – Д.НЯМХҮҮ жүдо бөх
-“Бээжин 2008” –М.БАЯРЖАВХЛАН жүдо бөх
- “Лондон 2012” – Б.СЭР-ОД /Хөнгөн атлетик/