Б.БАРС

БНСУ-ын Инчон хотноо аэробик гимнастикийн 18 дахь удаагийн ДАШТ найман төрөлд болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн "аerobic step" төрлөөр Франц, БНХАУ, ОХУ, БНСУ, Унгар, Украин, Испанийн шилдэг багуудын хамт шигшээ наймд шалгарсан Монголын баг 17850 оноо аван хүрэл медаль хүртсэн байна. Тус төрөлд Франц аваргалж, БНХАУ удаалжээ.

Ийнхүү манай аэробикчид ДАШТ-ээс хоёр дахь удаагаа хүрэл медаль авлаа. Манай багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтсан бөгөөд дасгалжуулагчаар Г.Ерөөлбат ажиллажээ.

Эх сурвалж: www.polit.mn.