ОХУ-Словак-1:2.

Лилль хот. Зургадугаар сарын 15. “Пьер Моруа” цэнгэлдэх хүрээлэн. 38 989 үзэгч.

[embed]https://www.youtube.com/watch?v=21bG3dxR3mY[/embed]

Гоолууд: Вайсс, 32 – 0:1. Хамшик, 45 – 0:2. Глушаков, 80 – 1:2.

 

ОХУ: Акинфеев, Смольников, В.Березуцкий (ахлагч), Игнашевич, Щенников, Головин (Глушаков, 46), Нойштедтер (Мамаев, 46), Шатов, Кокорин (Широков, 75), Дзюба, Смолов.

Ахлах дасгалжуулагч: Леонид Слуцкий

 

Словак: Козачик, Пекарик, Шкртел (ахлагч), Дюрица, Губочан, Печовски, Куцка, Хамшик, Мак (Дюриш, 80), Дуда (Немец, 67), Вайсс (Швенто, 72).

Ахлах дасгалжуулагч: Ян Козак

 

Оросууд тоглолтын эхнээс идэвхтэй довтлож, эхлээд Дзюба, дараа нь Смолов маш аюултай цохилт гүйцэтгэсэн. Гэвч гоол Словакийн бус, Оросын хаалганд түрүүлж орсон. Энэ тоглолтын од Хамшикийн оновчтой дамжуулалтын дараа Вайсс Оросын хоёр хамгаалагчийг урдуураа өнгөрүүлэн Акинфеевийн хаалганы алсын буланд бөмбөгийг шигтгэсэн юм. Эхний үе дуусч байхад Хамшик өөрөө гоолдож, ОХУ-ын байдлыг яалт ч үгүй гамшгийн хэмжээнд хүргэсэн билээ.

 

Хоёрдугаар үед Оросын дасгалжуулагч Слуцкий талбайн төвд үнэхээр идэвхгүй тоглосон Головин, Нойштедтер нарыг суулган Глушаков, Мамаев хоёрыг гаргасан. Чухам сэлгээгээр гарсан энэ хоёр тоглогч Оросын довтолгоог үл ялиг хурдасгасан ч тоглолтын дүр зурагт шийдвэрлэх өөрчлөлт авчраагүй. Харин талбайд Широковыг гаргасны дараа Оросын довтолгоо илүү чанартай болж эхэлсэн. Широков-Шатов-Глушаков гэсэн комбинацийн дараа Оросын хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн мөч ирж, Глушаковын мөргөсөн бөмбөг Словакийн хаалганд орсон юм. Гэвч оросууд яаж ч хичээгээд тоглолтын харьцааг тэнцүүлж чадалгүй хожигджээ.

 

Эх сурвалж: www.polit.mn