Б.БАРС
Румын-Швейцар-1:1.
Парис хот. Зургадугаар сарын 15. “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэн. 43 576 үзэгч.
[embed]https://www.youtube.com/watch?v=2Hxd1wZiD_M[/embed]Гоолууд: Станку (11 метрийн торгуулийн цохилт), 18 – 1:0. Мехмеди, 57 – 1:1.
Румын: Тетерушану, Сепунару, Григоре, Кирикеш (ахлагч), Рац (Филип, 62), Торже, Пинтилий (Хобан, 46), Препелице, Станку (Андоне, 84), Кипчу, Кешеру.
Ахлах дасгалжуулагч: Ангел Иорданеску
Швейцар: Зоммер, Лихтштайнер (ахлагч), Журу, Шер, Родригес, Шачири (Тарашай, 90+1), Жака, Бехрами, Жемаили (Ланг, 83), Мехмеди, Сеферович (Эмболо, 63).
Ахлах дасгалжуулагч: Владимир Петкович.
“Евро 2016”-гийн нээлтийн тоглолтод талбайн эзэн Францад хожигдсон Румыны баг хоёрдахь тоглолтдоо Швейцарийг хожих зорилготой гарч ирсэн нь мэдээж. Тус баг сайн байсан ч хожих хэмжээний тоглолт үзүүлж чадаагүй. Харин ч швейцарууд тоглолтын турш давамгайлсан юм. Сеферович гэхэд л хоёр ч удаа Румыны хаалгыг мялахаа дөхсөн.
Тоглолтын эхэнд Швейцарийн ахлагч Лихтштайнер торгуулийн талбайдаа Кипчуг дүрэм зөрчин зогсоосноор Румын 11 метрийн торгуулийн цохилтоор “шагнуулсан” юм. Цохилтыг Станку оновчтой гүйцэтгэн хоёр гоолтойгоор Францын Пайетын хамт “Евро 2016”-гийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ.
Төдөлгүй Сепунару Швейцарийн хаалганы шонг онон тоог золтой 2:0 болгочихоогүй. Харин хоёрдугаар үед булангийн цохилтын дараа Мехмеди Румыны хаалгыг мялаан тоог тэнцүүлж чадсан юм. Сонирхолтой нь Румын тус тэмцээнд хоёр гоолоо хоёуланг нь 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан бол Швейцар хоёуланг нь булангийн цохилтын дараа хийжээ.
Эх сурвалж: www.polit.mn