Б.БАРС
Франц-Албани-2:0.
Марсель хот. Зургадугаар сарын 15. “Велодром” цэнгэлдэх хүрээлэн. 63 670 үзэгч.
[embed]https://www.youtube.com/watch?v=lrzJz9gBjY8[/embed]
Гоолууд: Гризманн, 90 – 1:0. Пайет, 90+6 – 2:0.
Франц: Ллорис (ахлагч), Санья, Косиелни, Рами, Эвра, Коман (Гризманн, 68), Канте, Матуиди, Пайет, Марсиал (Погба, 46), Жиру (Жиньяк, 77).
Ахлах дасгалжуулагч: Дидье Дешам.
Албани: Бериша, Хюсай, Маврай, Айети (Весели, 85), Аголли (ахлагч), Лила (Роши, 71), Кукели (Жака, 74), Мемушай, Абраши, Леньяни, Садику.
Ахлах дасгалжуулагч: Жованни Де Бьязи.
Францын ахлах дасгалжуулагч Дешам эхний тоглолтод үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн багийнхаа лидерууд болох Погба, Гризманн нарыг суулгасан билээ. Эдгээр хоёр тоглогч Албанийн эсрэг тоглолтод ч үндсэн бүрэлдэхүүнд гарч ирээгүй. Үүнээс ч болсон уу эхний үед аль аль баг аюултай довтолгоо хийгээгүйгээр барахгүй, хаалга оносон нэг ч цохилт хийлгүй “Евро 2016”-гийн нэг ёсны анти-рекорд тогтоосон.
Хоёрдугаар үед талбайд Погба, Гризманн хоёр гарснаар талбайн эздийн тоглолт үл ялиг сэргэсэн ч Беришагийн хаалганд ноцтой заналхийлэхгүй байлаа. Тэр ч бүү хэл албаниуд Францын хаалганы шонг онож сандаргасан юм.
Францын хөгжөөн дэмжигчид тоглолтын сүүлийн минут хүртэл хүлээлтийн шоокноосоо гараагүй. Эцэст нь 90 дахь минутанд л Гризманны мөргөсөн бөмбөг Албанийн хаалганд сая нэг орж хөгжөөн дэмжигчдийг сая нэг хөгжөөсөн билээ. Үүгээр зогсохгүй шүүгчийн мэдлийн нэмэлт цагт “Евро 2016”-гийн гол нээлт болоод буй Пайет гоолдсон.
90 минутын турш талбайн эздийн довтолгоог няцаасан Албани ийнхүү хожигдсондоо туйлын их харамссан биз ээ. Юутай ч Франц өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авснаар хэсгээсээ гарч шөвгийн 16-д нэг тоглолт дутуу байхад шалгарч үлдлээ.
Эх сурвалж: www.polit.mn