Б.БАРС
АНУ-ны Лос-Анжелос хотноо эхэлсэн чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд манай улсын шигшээ баг “А” хэсэгт Турк, ОХУ, Гүржийн хүчтэй багуудтай өрсөлдөж байна.
Эхний тойрогт Монголын бөхчүүд Туркийг 6:2 харьцаагаар урамтай сайхан хожжээ.
57 кг: Э.Бэхбаяр – Сулейман Атли-0:14.
61 кг: Т.Түвшинтулга – Мехмет Солер-14:0.
65 кг: Г.Мандахнаран – Сервет Кошкин-10:0.
70 кг: Б.Батмагнай – Селахаттин Киликсаллан-10:8.
74 кг: П.Өнөрбат – Сонер Демирташ /Өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй/
86 кг О.Үйтүмэн – Селим Язар-3:10.
97 кг Д.Хүдэрбулга – Мюрэн Фикрэт Мутлы-8:2.
125 кг Ж.Чулуунбат – Таха Акгюль /Өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй/
Харин хоёрдугаар тойрогт манай бөхчүүд ОХУ-д 2:6-аар дийлджээ.
57 кг Э.Бэхбаяр – А.Тускаев-5:1.
61 кг Т.Түвшинтулга – Виктор Рассадин-3:11.
65 кг Г.Мандахнаран – Ильяс Бекбулатов-5:7.
70 кг Б.Батмагнай – Халил Аминов-0:11.
74 кг П.Өнөрбат – Хетик Цаболов-10:2.
86 кг О.Үйтүмэн – Шамиль Кудиямагомедов-0:7.
97 кг Д.Хүдэрбулга – Абдусалам Гадисов-0:11.
125 кг Ж.Чулуунбат – Мурадин Кушков-1:7.
“А” хэсгийг ОХУ хоёр хожилтой тэргүүлж байгаа бөгөөд манай баг гуравдугаар тойрогт Гүржийг хожвол хэсгээсээ хоёроор гаран хүрэл цомын төлөө өрсөлдөх юм. Энд тэмдэглэхэд, 2014 оны дэлхийн цомд манай бөхчүүд Гүржийг 5:3 харьцаагаар хожиж байсан билээ. Гүржүүд ОХУ-д 4:4-өөр хожигдож, Туркийг 7:1-ээр хожоод байгаа юм.
“В” хэсэгт АНУ, Иран, Азербайжан, Энэтхэгийн багууд өрсөлдөж байгаа бөгөөд Азербайжан, Энэтхэгийг хожоод буй талбайн эзэн АНУ-ын баг тэргүүлж байна.
Эх сурвалж: www.polit.mn.