Б.САНСАР

ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин хэмээн зарласан Бразилийн алдарт довтлогч Пеле Лондон хотноо болсон дуудлага худалдаанд медаль, цом болон бусад бүх төрлийн хоёр орчим шагналаа нийтдээ 4.4 сая еврогоор худалджээ. Түүнд тусгайлан зориулж урласан дэлхийн цомын хуулбарыг хамгийн өндөр үнээр буюу 500 мянган еврогоор Швейцарийн нэгэн цаг үйлдвэрлэгч компани худалдаж авсан аж. Өдгөө 75 настай Пеле дуудлага худалдааны дараа мэдэгдэхдээ, “Би өөрийн бүх шагналаа хөгжөөн дэмжигчид, цуглуулагчидтай хуваалцахаар шийдсэн юм. Худалдан авагсад шагналуудыг минь ирээдүй хойч үед хадгалан үлдэнэ гэдэгт найдаж байна” гэжээ. Тэрээр гурван удаа дэлхийн аварга болсон (1958, 1962, 1970 онуудад) цорын ганц хөлбөмбөгчин билээ.

Эх сурвалж: www.polit.mn