Б.БАРС

ОХУ-д болж өндөрлөсөн хоккейн 80 дахь удаагийн ДАШТ-ий аваргын төлөө Канадын баг хагас шигшээд талбайн эздийг буулган авч дуулиан тарьсан Финландыг 2:0 хожжээ. 11 дэх минутад Макдэвидын цохилтын дараа канадууд 1:0-ээр тэргүүлж бөгөөд тоглолтын сүүлчийн минут хүртэл тооны харьцаа өөрчлөгдөөгүй юм. Финландын залуу баг тоглолт дуусахаас өмнө хаалгачаа суулган талбай дээр нэмж нэг довтлогч оруулсан ч тэнцээний гоол оруулж дөнгөөгүй. Харин ч Дюшен Финландын хоосон хаалганд гоолдсоноор канадууд хоёр ДАШТ дараалан аваргалж чадлаа.

Хүрэл медалийн төлөө талбайн эзэн ОХУ АНУ-ыг 7:2-оор түвэггүй буулган авсан юм. Тус тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг дөнгөж 18 настай Финландын Патрик Лайне хүртсэн байна. Хоккейн хорхойтнууд шинэ одыг Канадын домогт Марио Лемьётэй зүйрлэх болжээ. Дашрамд дурдахад, ДАШТ-ий түүхэнд ийм залуу насандаа шилдэг тоглогчоор зөвхөн ЗХУ-ын алдарт довтлогч А.Мальцев л тодорч байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn