Т.САЙХАН
“Бээжин-2008" зуны олимпийн наадамд оролцсон 12 орны 31 тамирчны допингийн шинжилгээний дээжээс асуудал илэрсэн тухай Олон улсын олимпийн хороо өнөөдөр /05.18/ зарлалаа. Бээжингийн олимпийн наадмын үеэр авсан допингийн шижилгээний дээжээс 454-ийг сонгон, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын спорт холбоодтой хамтран шинжилгээ хийжээ. Спортын зургаан төрөлд явуулсан давтан шинжилгээнд 12 орны 31 тамирчин бүдэрсэн байна. Эдгээр тамирчдыг энэ зун Бразилийн Рио-де-Жанейро хотод болох 31-р олимпийн наадамд оролцох эрхийг нь хасах тухай яригдсан ба асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэх юм. Түүнчлэн эл үйл явдлаас үүдэлтэйгээр Бээжин, Лондонгийн олимпийн медальтнуудын сорьцыг бүгдийг нь давтан шинжилгээнд оролцуулах асуудлыг ОУОХ хөндөж эхлээд байна. 2008 оны Бээжингийн олимпийн наадмын тамирчдын сэргээшийн шинжилгээний дээжийг Швейцарийн Лозанна хотын лабораторид хадгалж байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn