Б.БАРС
Монголын төрийн далбаа олимпийн наадамд анх намирсны 50 жилийн түүхт ой энэ сарын 29-нд тохиож буйг манай сонин өмнө нь онцлосон билээ. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орон болсноосоо хойш гурван жилийн дараа 1964 оны нэгдүгээр сарын 29-нд Монголын баг тамирчид Австрийн Инсбрук хотын Берлисел цэнгэлдэх хүрээлэнд 35 орны төлөөлөгчдийн хамт өвлийн олимпийн есдүгээр наадмын нээлтийн ажиллагаанд оролцон төрийнхөө далбааг өргөсөн түүхтэй. Инсбрукт 17-хон настай спортын мастер Д.Пүрэвлоов цанын 5 км-ийн зайд уралдан олимпийн наадамд өрсөлдөх манай тамирчдын салхийг хагалсан юм.
Энд тэмдэглэхэд, энэ жил Монгол төдийгүй дэлхийн олимпизмийн хөдөлгөөний чухал түүхэн ойнууд тохиож буй. Юуны түрүүнд Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертений санаачлагаар Парис хотноо Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулсны 120 жилийн ой зургадугаар сарын 23-нд болно. Үүнээс гадна 90 жилийн тэртээ 1924 оны нэг, хоёрдугаар сард Францын Шамони хотноо цагаан олимпийн анхдугаар наадам болжээ. Гэхдээ тэр наадамд албан ёсоор “Парист болох наймдугаар олимпийн наадамд зориулсан өвлийн спортын долоо хоног“ гэсэн нэр өгсөн бөгөөд 16 орны 293 тамирчин цугларсан гэдэг.
Өвлийн спортын төрлүүд үүнээс ч өмнө олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байсан нь сонин. Лондон хотноо 1908 онд болсон олимпийн дөрөвдүгээр наадмын хөтөлбөрт уран гулгалтын төрөл анх оржээ. Эрэгтэйчүүдийн заавал биелүүлэх техникийн үзүүлбэрт Шведийн Ульрих Сальхов, чөлөөт гулгалтаар Оросын Николай Панин-Коломенкин нар тус тус түрүүлж, эмэгтэйчүүдээс Английн Мэйж Сайерс аваргалан хос гулгалтад Германы Анна Хюблер, Хенрих Бюргер нар алтан медаль зүүсэн аж. Эдгээр тамирчдыг өвлийн спортын анхны олимпийн аваргууд гэж үздэг байна.
Үүнээс хойш Антверпений 1920 оны олимпийн наадмын хөтөлбөрт уран гулгалтаас гадна хоккейн төрөл орж иржээ. Хоккейгоор долоон орон өрсөлдөн энэ спортыг үндэслэгч Канадын баг аварга болж байлаа.
Португалийн Лиссабон хотноо 1926 оны тавдугаар сард болсон Олон улсын олимпийн хорооны хурлаар Шимонд болсон өвлийн спортын долоо хоногийг албан ёсоор анхдугаар цагаан олимп гэх болж, Швейцарийн Санкт-Мориц хотод өвлийн олимпийн хоёрдугаар наадмыг зохион байгуулахаар тогтсон түүхтэй.
Тэр цагаас хойш 1994 он хүртэл өвлийн олимпийн наадмыг зуныхтай нэг жил зохион байгуулж байгаад хоёр жилээр зөрүүлдэг болсон юм. Тун удахгүй, хоёрдугаар сарын 7-нд ОХУ-ын Сочи хотноо өвлийн ээлжит 22 дугаар наадам нээгдэх гэж байна. Эцэст нь, өвлийн бүх олимпийн наадмыг танилцуулсан хүснэгтийг толилуулъя.
Дугаар |
Он |
Хот |
Улс |
Нийт |
Нийт |
||
Оролцогч орон |
Оролцогч тамирчид |
Спортын ангилал |
Спортын төрөл |
||||
Франц |
16 |
280 |
14 |
4 |
|||
Швейцарь |
25 |
464 |
14 |
4 |
|||
АНУ |
17 |
252 |
14 |
4 |
|||
Герман |
28 |
646 |
17 |
4 |
|||
Швейцарь |
28 |
669 |
22 |
4 |
|||
Норвеги |
30 |
694 |
22 |
4 |
|||
Итали |
32 |
821 |
24 |
4 |
|||
АНУ |
30 |
665 |
27 |
4(2) |
|||
Австри |
36 |
1091 |
34 |
6(3) |
|||
Франц |
37 |
1158 |
35 |
6 |
|||
Япон |
35 |
1006 |
35 |
6 |
|||
Австри |
37 |
1123 |
37 |
6 |
|||
АНУ |
37 |
1072 |
38 |
6 |
|||
Югослав |
49 |
1272 |
39 |
6 |
|||
Канад |
57 |
1423 |
46 |
6 |
|||
Франц |
64 |
1801 |
57 |
6 |
|||
Норвеги |
67 |
1739 |
61 |
6 |
|||
Япон |
72 |
2302 |
68 |
7(6) |
|||
АНУ |
77 |
2399 |
78 |
7 |
|||
Итали |
80 |
2508 |
84 |
7 |
|||
Канад |
82 |
2766 |
86 |
7 |