Х.ЦООМОО

Монгол Улсад тэр тусмаа Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа ноцтой асуудал бол Монголчуудын элэгний өвчлөл билээ. Элэгний хорт хавдараар өвчилж байгаа болон нас барагсдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Тэгвэл элэгний өвчлөлийг бууруулах зорилгоор  Хавдар судлалын эмнэлгийн мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн, С1 тв ийн Цензургүй яриа нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, МУГЖ Т.Ариунаа  нарын  "Элэг Нэгт Монголчууд Сан" ТББ байгуулан аян зохион байгуулж байгаа юм.

НИТХ-ын өнөөдрийн /2016.05.12/ хуралдаанаар  Монголд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгахад шаардагдах тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргахаар болжээ.

 Эх сурвалж: www.polit.mn