Р.ОЮУН

Туркийн дуурийн дуучин Серап Чифтчи, төгөлдөр хуурч Нурсэр Уган нар нийслэлийнхэнд маргааш уран бүтээлээсээ сонордуулах гэж байна. Тэдэнтэй цөөн хором ярилцсанаа уншигч танд толилуулъя.

-Та хоёрт энэ үдшийн мэндийг хүргэе. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өмнө нь ирж байсан уу?

-Бид хоёр анх удаа ирж байна. Их сайхан сэтгэгдэл төрлөө. Хүмүүс нь их тусчсайхан сэтгэлтэй юм. Өөрийнхөө гэрт байгаа юм шиг л байна.

-Монголын талаар хэр сайн мэдэх вэ. Мэдээллээ хаанаас яаж авсан бэ?

-Ирэхээсээ өмнө интернэтээр мэдээллээ цуглуулсан. Ер нь Монгол, Турк хүмүүсийн угсаа гарал нэг учраас нэгдүгээр ангиас эхлээд түүхийн номонд Монгол гэдэг нэрийг дандаа сонсдог байсан. Түүхийн хувьд сайн мэднэ. Ямар ч гэсэн Улаанбаатар хоттой танилцана гэж бодож байгаа.

-Нууц биш бол Монголын ард түмэнд уран бүтээлийн ямар бэлэгтэй ирсэн бэ?

-Туркийн болон дэлхийд танигдсан дуурийн уран бүтээлүүд мөн МонголынАав ээж хоёр миньгэсэн дууг дуулна. Мөн Монголын урлагийн сурагчидтай танилцаж өөрсдийнхөө чадлаар туслахыг бодож байгаа.

-Энэ мэргэжлийг сонгох болсон талаараа товч танилцуулахгүй юу?

Нурсэр Уган: -Би зургаан настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглож байна. Истанбулын их сургуульд хөгжмийн хичээл заахаас гадна хөгжмөө тоглодог.

Серап Чифтчи: -Дуурийн урлагт хөл тавиад 23 жил болж байна. Дунд сургуульд байхдаа дууны тэмцээнд оролцсоноос хойш дуулах дуртай болсон. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин