Б.ТУУЛ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Сувилахуйн алба, өрхийн эрүүл мэндийн төвийн 30 гаруй сувилагч иргэдэд дугааргүйгээр эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Зуунмод сумын Иргэний танхимд энэ сарын 26-нд болсон "Сувилагчийн нэг өдөр" өдөрлөгөөр цусан дахь сахар, холестриний хэмжээ тогтоож, артерийн даралт хэмжиж, пульс үзэхийн сацуу амин дэм олгож, эрүүл амьдрах арга ухааны талаар заавар зөвлөгөө өгсөн юм.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн алба, Эрүүл мэндийн газрын 1996 оноос зохион байгуулж ирсэн өдөрлөгийг тохиолдуулж, иргэдээс гадна аж ахуйн нэгж байгууллагын алба хаагчдад үйлчлэх юм. Үүний дараа онол практикийн бага хурал, сувилахуйн тусламж үйлчилгээний шинэлэг байдалд анхаарал тавих дотоод хяналт шалгалт, спортын тэмцээн,уралдаан хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Төв аймгийн эрүүл мэндийн салбар 1200 гаруй ажилтантайгаас 40 гаруй хувийг нь сувилагч, тусгай дунд мэргэжилтэн эзэлж, эдгээрийн 60 орчим хувь нь сум орон нутагт ажилладаг байна.
Эх сурвалж: www.polit.mn