Б.БАРС
Шведийн шигшээ болон Францын "Пари Сен Жермейн" багийн довтлогч Златан Ибрахимович Хятадын Засгийн газрын жилд 75 сая еврогийн цалинтайгаар тус улсын хөлбөмбөгийн лигийн аль нэг багт тоглох саналаас татгалзсан тухай "Le 10 Sport" сонин мэдээллээ. 34 настай довтлогч жилд 100 сая евро төлөх нөхцөлд л Хятадын лигт тоглоно гэж мэдэгдсэн байна. Златан Ибрахимовичийн "Пари Сен Жермейн"-тэй байгуулсан гэрээ энэ жилийн зун дуусах аж. Өнгөрсөн улиралд тэрээр "Пари Сен Жермейн"-д 27 тоглолт хийхдээ 32 гоол оруулсан бөгөөд баг нь Францын аварга болсноос гадна Францын лигийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ.
Эх сурвалж: www.polit.mn