Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин поп хатагтай Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөртөө зориулсан анплагед буюу амьд тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Олон үндэстэн ястны ардын дуу болон эстрад төрлийг багтаасан уг тоглолтод нэрт дуучны уранбүтээлийн хамтрагч хөгжмийн зохиолч, яруу найрагчид болон байнгын фенүүд нь ирсэн байлаа. Тэр дотор ээж нь бас түүний талын хамаатан хүн Якутаас ирж баяр хүргэсэн нь содон байв. Зууны манлай дуучны уранбүтээлийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.