Т.САЙХАН
БНСУ-ын Гунсан хотод энэ сарын 10-нд марафон гүйлтийн олон улсын тэмцээн боллоо. 42 км-ын элит зайн уралдаанд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Хишигсайхан хоёр цаг 44 минут 16 секундийн амжилтаар наймдугаар байр эзэлж, улмаар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн байна. Тус тэмцээний эхний арван байрт шалгарвал олимпод оролцох эрх олгодог юм. Одоогийн байдлаар манай улсаас МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нарын дөрвөн тамирчин олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлж, баталгаажуулаад байна.
Эх сурвалж:www.polit.mn