Т.САЙХАН

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж. Хатанбаатар  нар Олимпийн эв нэгдлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдад тэтгэлэгийг нь гардуулж өглөө.  Энэхүү тэтгэлэгт жүдо, байт харваа, хөнгөн атлетикийн тамирчид, багш дасгалжуулагчид хамрагдсан байна. Мөн энэ үеэр тамирчдын цаашид оролцох тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтын талаар мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ хуваалцав.

Эх сурвалж: www.polit.mn