Б.ТҮШИГ

Туркийн Станбул хотноо эхэлсэн олимпийн оноо цуглуулах Гран-при тэмцээнд 67 орны 397 бөх өрсөлдөхөөр хуран чуулжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д манай Д.Алтансүх финалын барилдаанд БНСУ-ын Ким Лим Хвантай хүч үзэн цаг сунгаад хоёр минут өнгөрч байхад шидогоор торгуульж харамсалтайгаар хожигдон мөнгөн медаль хүртлээ. 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа нар шагналт VII байрт оржээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг финалд дэвжээний эзэн Д.Локманхекимийг даван аваргаллаа.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай жүдочдоос 100 кг-ын жинд Х.Цогтгэрэл барилдах юм.

Эх сурвалж: www.polit.mn