Т.ДАЛАЙ
БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр /03.29/ эрэгтэй, эмэгтэй жин бүрийн медалийн болзол хангасан тамирчид тодорлоо. Монголын эрэгтэй есөн боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байгаагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангалаа. Тэд финалд үлдэх эрхийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх юм.
Гуравдугаар сарын 31-ний - 14.00 цаг.
49 кг: Г.Ган-Эрдэнэ - Х.Дусматов (Узбекистан) 64 кг: Б.Чинзориг - Е.Сакенов (Киргизистан) 75 кг: Н.Шинэбаяр - З.Алимханули (Kазахстан)
18.00 цаг:
60 кг: Д.Отгондалай - Д.Наримацү (Япон) 69 кг: Б.Түвшинбат - С.Ардее (Тайланд)
Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.
Эх сурвалж:www.polit.mn