Т.САЙХАН

МҮОХ-ноос "Рио-2016" тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын чөлөөт бөх, хүндийг өргөлтийн спортын тамирчдад олимпийн тэтгэлгийг гардуулан өглөө. “Рио-2016” наадмын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан олимпийн спортын төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах, Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд энэхүү шалгаруулалтад нийт 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон юм.

Хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох эсвэл Олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.  “Лондон-2012” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн спортын төрлийн 10 тамирчин хамрагдаж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn