Д.ЖАВХЛАН
Сонирхогчдын боксын ДАШТ Казахстаны нийслэл Алма-Аты хотноо үргэлжилж буй. Өчигдөр тус тэмцээний хүрэл медалийн төлөөх тулаанд 64 кг-ын жинд олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хөх булангаас гарч өрсөлдөн ялалт байгууллаа. Түүний энэ удаагийн учраа нь Узбекстан улсын боксчин 2009 оны Азийн аварга, 24 настай Санжарбек Рахмонов улаан өмсгөлтэй тулалдсан юм. Хоёр боксчны тоглолт гурван үед 30:27, 29:28, 28:29-ээр буюу 2:1-ийн харьцаагаар манай У.Мөнх-Эрдэнэ ээлжит ялалтаа авч дэлхийн аваргын хүрэл медалиа ихэрлүүлэх боломжтой болов. Тэрээр маргааш мөнгөн медалийн төлөө Кубын боксчин 2011 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгө, Лондоны олимпийн хүрэл медальт Яшир Толедо Лопезтай тулалдах юм. Дашрамд дурдахад Яшир Толедо Лопез энэ жил 20 нас хүрч буй аж.