Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор кино найруулагч Б.Чимэддоржийг урилаа

-Таныг номын хур буулгахаар зэхэж байна гэж сонссон. Яагаад чимээгүй болчихов?

3-3-8-“Хүүхэд дагасан аян”, “Кино дагасан аян”, “Шатар дагасан аянгэсэн гурван ном бичлээ. Гэхдээ хэвлүүлэхээ түр хойшлуулаад байна. Учир нь Б.Балжинням найруулагч бурхан бо­ло­хоосоо өмнө над­тай холбогдоодБ.Чимэд­доржоо чи хурдан морь уяж байгаа гэл үүгэдэг юм байна. Тэгэхээр ньНадад морь байтугай нохой ч байхгүй шүү дээ”  гэлээ. Гэтэл өөдөөсЧи их олон морь уяж байгаа сурагтай. Гэхдээ энэ жилдээ хойшлуулсан нь дээр байх. Чи дандаа аян бичсэн. Одоо ч чиний аян дуусаагүйгэсэн. Тиймээс номоо гаргахаа түр хойшлуулаад байна.

-Таныг киноныхон Монгол кино нэгтгэлийн амьд архив гэх юм?

-Би 1968 оноос Монгол кино үйлдвэртэй хувь заяагаа холбосон. Түүнээс өмнөхийг нь мэдэхгүй. Бид жилдээ 4-7 кино хийдэг байсан. Миний хувьд 2-3 кинонд дамжаад явчихна. Үүнээс гадна орчуулгын кинонд жүжигчин олж ирнэ. Жүжигчин сонгохын тулд хөдөө их явдаг байлаа. Мөн зохиолчдын хорооныхоо дугуйланд явна, оройгоор нь их сургуульд сурна гээд эргээд бодоход их л завгүй хөдөлмөрлөж дээ.

-Яагаад кино найруулагч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би багаасаа шүлэг, зохиол оролддог байсан юм. Сурагч байхдаа О.Цэнд багшийн утга зохиолын дугуйланд явна. Шатраар ангидаа тэргүүлдэг сүрхий жаал байлаа. Тиймээс багш нар надад Багшийн дээдийн монгол хэлний ангийг санал болгодог юм байна. Тухайн үед кино драмын ангийн хуваарь гурван жилд нэг удаа ирдэг байсан. Миний төгсөхийн өмнөх жил нь ирээд хүүхдүүдээ авчихаж. Тиймээс өнөөх хуваарийг нь өвөртлөөд хотод ирсэн. Сургуульдаа сар хүрэхгүй сууж, гараад кино үйлдвэрт галчаар орчихлоо. Гэрлүүгээ сайн сурч байна гэж захидал бичээд л. Гэтэл аав хэзээний мэдчихэж. “Чи үеийнхнээсээ ичихгүй байна уу, утаан дунд юу нь сайхан гэж ажилладаг юм, энэ чинь залуу хүний хийх ажил бишгээд л. Гэхдээ эцэст нь миний хүсэл сонирхлыг ойлгож, дэмжсэн дээ. Энэ мэргэжил миний сэтгэл зүрхний дуудлага байсан юм. Би өөрийнхөө хүсэл сэтгэлийг дагаснаараа алдаагүй.

-Таныг анх ажиллаж байх үед өнөөхАлтан үеийнхэнид ажиллаж байсан байх даа?

-Би үнсээ асгаж явахдаа уран бүтээлчдийг хараад мэлрээд зогсчихно. ӨнөөхАман хуур”-ын Б.Бадамгарав гуайУлаанбаатарт байгаа миний аав”-ын Р.Дамдинбазар гээд дэл­гэц­нээс л дүрийг нь харж явсан уран бүтээл­чидтэйгээ нэг байгуул­лагад ажиллаж, тэднийг дэргэдээс нь харж, суралцана гэдэг мэдээж сайхан байлгүй яахав. Тухайн үед нүд муутай, настай хүмүүс л галч хийдэг байсан. Гэтэл цэл залуу намайг нүүрстэй зууралдаад сууж байхыг хараад гайхах хүн олон байсан. Залуугаараа ийм ажил хийгээд, энэ нөхөр юу ч мэдэхгүй, маанаг амьтан байна гэж боддог байсан биз. Харин нэг удаа шатрын тэмцээн болдог юм байна. Оролцох санаатай бүртгүүлсэн чинь дандаа мундагчууд байна шүү. Тэгсэн би бүгдийг нь хожоод түрүүл­чих­сэн. Тэгж л анх уран бү­тээлчдийн нүдэнд өртсөн юм

-Яг энэ үеэр таны бичсэн өгүүллэг мэр­гэжлийн зохиолч нарын бүтээлтэй өрсөл­дөөд түрүүлсэн гэж байсан?

-Тэр чинь 1970 оны үйл явдал. Нэг өгүүллэг бичээд уралдаанд өгсөн чинь түрүүлчихдэг юм байна. Шагналаа авах гээд очсон чинь өгдөггүй дээ. Үнэмлэхээ үзүүл гэнэ. Өнөөх галчийнхаа үнэмлэхийг үзүүлсэн чинь итгэдэггүй. Сүүлд нь яруу найрагч н.Пүрэвсүрэн гуай намайг кино үйлдвэрт ажилладгийг минь гэрчилж байж, шагналаа авсан түүхтэй.  

-Таныг найруулагч Д.Жигжид гуайн гарын шавь гэдэг?

-Тухайн үед Монгол кино нэгтгэлийн дарга н.Донров гэж хүн байлаа. Дарга маань анх Д.Жигжид гуайдТа нас өндөр боллоо. Одоо гарын шавьтай болгэсэн юм билээ. Харин тэр хүний хараанд би өртсөн нь жинхэнэ хувь тохиол юм даа. Эрхэм найруулгчийн шавь болсноор одоогийн УИХ-ын гишүүдийн туслах шиг том хүн боллоо. Найруулагчтай уулзах хүсэлтэй хүмүүс надаас заавал зөвшөөрөл авна. Д.Жигжид багш маань түмэнд нэртэй явсан. Хаана ч очсон хүндлэнэ, хайрлана. Тэр их хайр ивээл нь ч надад ирсэн гэж би баярладаг. БагштайгааХөх ногооны униар”, “Баянбулгийнханкинонд анх гарсан. Зураг авалтын үеэр багш люкс өрөөнд байрлана. Би хажууд нь нэг эвхдэг цагаан ортой. Багш хоолоо барахгүй үлдээчихвэл иднэ. СүүлдээБ.Чимэддоржийн хэлсэн үгийг миний хэлсэн үг гэж ойлгооройгээд намайгаа дархалчихсан. Зарим уран бүтээлч багшаас айхаараа надаар үгээ дамжуулна.

-Д.Жигжид найруулаг­чийг урлагийн төлөө байгалиасаатөрсөнхүн гэж онцолдог юм билээ?

-Багш асар их авьяастай, тэр нь бүр ундарсан хүн байсан. Уг нь гуравдугаар ангийн ч боловсролгүй шүү дээ. Өнөөдөр гурван дээд сургууль төгсөөд ч багшийн хэмжээнд хүрнэ гэдэг үлгэр. Хамгийн анхны бүтээлийн нэг ньСэрэлткино. Дараагийнх ньАрдын элч”. Гавьяат гэсэн хүндэтгэлийг 24 насандаа авсан байдаг. “Баянбулгийнханкиноны үеэр багш маань гоё хувцастай ирсэн хүмүүсийг хөөж, явуулаад байх юм. Учрыг нь асуусан чинь ажил хийж байгаа хүн ажлын хувцастай байх ёстой. Ямар урлагийн наадамд оролцох гэж байгаа биш гэдэг юм байна. Өөрөө нэг хар шарваар, куртик өмсчихнө. Кино зураг дуустал тэр хувцастайгаа л явсан байх. Өнөөх хувцсаа өмөөрнө гэж жигтэйхэн. Хаана ч тайлаад хэвтэхэд амар гээд л. Гэтэл яамнаас шалгалт ирэх гэж байтал хадаасанд огло татаад урчихдаг юм байна. Миний сандарсан гэж жигтэйхэн. Наад өмдөө сольчих гэсэн чинь ажил хийж байгаа хүн ямар хамаатай юм гээд халгаадаггүй. Шалгалтын хүн ирэхээр нь амьхандаа өнөөхийг нь далдлах санаатай би урдуур нь ороод л гүйгээд байлаа. БагшЯаж байгаа юмгэхээр ньУранхайг чинь нууж байнагэж хэлээд бөөн инээдэм болж байсан юм. Дараа нь эхнэртээМанай хүүхдүүд намайг сайхан харагдуулъя гэж бодохгүй байхад энэ Б.Чимэддорж л намайг сайхан харагдуулах гээд уранхайг минь хүртэл нууж гүйх юм даагэж ярьсан байсан.

-Кино зураг авалт өглөө хэдээс эхэлдэг байсан бэ?

-Багшаасаа сурсан миний нэг сайн тал бол эртэч болсон юмуу даа. Өглөө дөрвөн цагт босдог байсан юм. Эхлээд тогоочоо, дараа нь зохион байгуулагчаа сэрээнэ. Тэгээд жолооч, нүүр будагчаа, хамгийн түрүүнд гарах жүжигчидээ сэрээдэг юм. Энэ үеэр бусад нь амарч л байна. Ийм л зохион байгуулалттай, дэгтэй ажилладаг байлаа шүү дээ. Багштай цуг явахад их сайхан ч хатуу үедээ хатуу. Ажил цалгардуулж, цаг барьдаггүй хүнд дургүй. Нэг хүнээ сайн гэж бодсон л бол бүх хүнээс өмөөрнө. Нэг муу гээд бодчихвол эргэж харна гэж хэзээ ч байхгүй.

-Хуучны кинонууд чанартай байсан нь хурлаар оруулж, хянадаг байсантай холбоотой байх?

-Нэг кино гаргахын тулд уран сайхны зөвлөл, соёлын яам, төв хороо үзнэ. Одоо ч урлаг хяналтаа алдаж дээ. Тухайн үед үзэл суртлаас болж барууны юмыг хязгаарлаж байсан ч нарийндаа утга зохиол талаасаа муу бүтээл төрдөггүй байж.

-Үзэл суртлын шуурганд таны зохиол, бүтээл өртөж байв уу?

-Нэг намын бодлого гэж том зүйл байсан шүү. “Би хар сүүдэргээд өгүүлэл бичээд сүрхий донгодуулж байсан удаатай. Үүгээрээ чи хэнд, юу хэлээд байгаа юм гээд л банга хүртээсэн юмдаг. Зөвхөн надаас гадна олон уран бүтээлч энэ замыг туулсан даа.

-“Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнайкинонд та туслах найруулагчаар ажилласан байдаг?

-1970 оныЦогсэтгүүлд Ч.Лодойдамба гуайнД.Жигжид бол хүн удирдах талдаа генералгэж хэлсэн үг байдаг. Энэ гурван кино их том ажил байсан. Тэр их хүнийг удирдаж, залж, уран бүтээл хийнэ гэдэг амаргүй. Багш маань түүхэн кинонд их сайн. 1983 ондГарьд магнай”, 1989 ондТод магнай”-г хийсэн. Харин 1995 ондЦэц магнай”-г зун хийсэн. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ийм хол зайтай бүтсэн. АнхГангатын Гарьд магнайнэртэй байсан. Сүүлд гангатын гэдгийг нь хассан түүхтэй.

-Дараа нь таныг Ж.Бунтар найруулагчийн туслахаар ажиллаж байсныг мэдэх юм?

-Багш маань намайг албан ёсоор Ж.Бунтар найруулагчидБи энэ хүүхдэд киноныАүсгийг заалаа. Одоо чиБ”-г нь заагээд хүлээлгэж өгсөн юм. Ж.Бунтар багш ч надад их сайн байсан. Би ч залуу байсан учир даалгасан ажлыг нь цаг тухайд нь хийчихнэ. Настай хүмүүс чинь хурдан, шалмаг хөдөлгөөнтэй хүнд сайн шүү дээ. Би багадаа хөдөө мал дээр өссөн учир их хөнгөн, шалмаг байсан бололтой. Б.Чимэддорж гэдэг уран бүтээлч Монголын кино урлагийн гол багана болсон дөрвөн найруулагчийн гар дамжиж, тэднээс суралцсан өөрийгөө азтайд тооцдог юм. Б.Сумхүү багш дандаа адал явдалтай кино хийдэг. Харин Ж.Бунтар багш монгол ухааны, Д.Жигжид багш түүхэн кино, Р.Доржбалам найруулагч инээдмийн талдаа кино хийдэг. Тэгэхээр би киноны бүх жанарт ажиллаж үзсэн хувьтай хүн юм даа.

-Дөрвөн багшид тань адил төстэй, зан чанар байсан уу?

-Дөрвүүлээ сайхан ааштай гэвэл худлаа. Хоорондоо маргадаггүй гэвэл бас худал хэлсэн болно. Тэднийг нэгтгэсэн ганц зүйл нь кино урлаг. Дөрвүүлээ нэг хүний загвар шиг байж болохгүй. Өөр, өөрийн арга барилтай. Ялангуяа инээдмийн кинонд ажиллах үнэхээр хүнд юм билээ. Д.Жигжид багшаасаа би зохион байгуулах чадвар авсан. Ж.Бунтар багшаасаа гүн ухаан, хүнтэй зөв харьцах, хүнийг таних чанар олж авчээ. Харин Б.Сумхүү багш бол их заримч хэрнээ уран бүтээлдээ уран, нарийн ханддаг. Тэр ухааныг нь би өвлөсөн гэж боддог.

-Монгол кино нэгтгэлийн баримтлах бодлого эдгээр жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж, хувьссан бэ?

-Нэгдүгээрт кино үйлдвэр маань сэдэв бүрээр кино хийдэг байлаа. Гэхдээ хамгийн гол нь зохиол жаахан хомс байсан юм. Зарим нь үзэл суртал, янз бүрийн зүйлээс болоод кино болж чадахгүй хасагдах жишээний. Одоо бол урлагийнхан маань өөрсдөө зохиол бичээд, тоглочихдог болж. Хоёрдугаарт киног улсын төсвөөр бүтээдэг байсан учир чанартай байхаас аргагүй. Хөрөнгө мөнгө нь асуудалгүй учир бид зөвхөн сайн бүтээл хийхийн төлөө хөдөлмөрлөдөг байж. Кинон группийг аж ахуй, уран бүтээл, үйлдвэр гэсэн гурван төрөлд хуваадаг байсан. Аж ахуй нь инженер техник, зохион байгуулагч, санхүүгийнхэн орноУран бүтээлд нь найруулагч, жүжигчид, нүүр хувиргагч багтана. Харин үйлдвэрийнхэнд лаборатори, боловсруу­лал­тын албаныхан ордог байлаа.

-Таны анхны бие дааж хийсэн киноСаятанбайх аа?

-Бүх зүйл зах зээлд орчихсон, хүнд хэцүү нийгмийн үед байраа барьцаанд тавьж байгаад н.Норовын зохиолХүлээх газар”, “Саятангэдэг анхны бие даасан киногоо хийсэн. Харин одоо манай киноны хүүхдүүд уран бүтээлдээ зөвлөхөөр ажиллаач гэсэн санал их тавьдаг болж. Зохиолыг нь уншихаар авах юм байхгүй. Үг нь болхи бүдүүлэг, дүрүүдийг тодотгох үйл явдал байхгүй. Ядаж сэтгэлд үлдчих ганцхан үг ч алга. Түүнд нь миний урам хугарах юм.

-Та орчин үеийн кинонд жаахан шүүмжлэлтэй ханддаг юм аа даа?

-Орчин үеийн киног харахад хэллэг их муу юм. Юм л бол ханиа, хайраа гэж хашгираад л. Нэг үгээ арван удаа ч хэлж байх шиг. Бидний үед үнсэхийг зөвшөөрдөггүй, нүдний харц юм уу үйл хөдлөлөөр илэрхийлэгддэг байлаа. Үгээ дүрдээ тохируулж хэлнэ. Хоёрдугаарт зохиолгүй кино гэж юу байхав дээ. Хэдэн хүүхдүүд ярилцаж сууж байгаад л хэдэн өгүүлбэр биччихсэнээ зохиол гэж андуурдаг бололтой. Гуравдугаарт найруулагч ерөөсөө тархиа ажиллуулахгүй байна. Техник, технологидоо хэтэрхий найддаг болчихож. Үүнийг дагаад бэлэнчлэх, хуулбарлах сэтгэлгээ ажиглагдаж байна. Найруулагч хүн өөрийн арга барилтай, сэтгэлтэй, зан ааштай байж жинхэнэ бүтээл хийдэг юм.

-Та чинь хэд, хэдэн бүтээлд дүрээ мөнхөлсөн шаггүй жүжигчин шүү дээ?

 -Туслах найруулагч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Би туслах дүрд тоглож  байсан удаатай. Жүжиглэнэ, найруулна гэдэг хоёр өөр. Театрын найруулагч, кино найруулагч ч том ялгаатай. Театрын найруулагч нь үйл хөдлөл судлана. Кино найруулагч бол хүний нүдийг судладаг. Нүд бүх зүйлийг хэлж өгнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин