Б.БАРС

ОХУ-ын “АТВ” дистрибьютор компани манай улсын “Миний ах атаман” уран сайхны киног Буриадын кинотеатруудад ирэх сарын 3-наас “Братья” нэртэйгээр орос хэлээр гаргах болсон тухай “Asia Russia” цахим хуудас мэдээллээ. Тус киног “Луксор мюзик” студид орос хэлнээ хөрвүүлсэн бөгөөд дуу оруулалтад Буриадын нэртэй жүжигчид, телевизийн хөтлөгчид, хөгжимчид оролцжээ.

“Миний ах атаман” киноны тизер дууг орос хэлээр (“Мой брат”) Буриадын Артур Шмыгин, Алагуй нар дуулсан бөгөөд клипийг тус киног бүтээсэн “Фантастик продакшн” киностуди хийж өнгөрсөн оны сүүлээр цацсан байна. Клипийг “Youtube” дээр дөрвөн мянга гаруй хүн үзэж сонирхоод байгаа аж.

[embed]https://www.youtube.com/watch?v=FmsojAW9y_0[/embed]

Эх сурвалж: www.polit.mn