Т.ДАЛАЙ

 

Гавьяат жүжигчин, дуучин Ч.Амаржаргалын  “Амин нүдэн” талархлын тоглолт энэ сарын 15,16-нд Бөхийн өргөөнд эгшиглэх гэж байна. Тоглолтод 2011 онд гаргасан “Сэтгэлд нуугдсан харц” цомгийнхоо шилдэг уран бүтээлийг хүргэх юм.  Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатартай хамтран хийсэн “Үггүй хайр”, “Амин нүдэн” дуу нь үзэгчдийн дунд олон жил амьдарсан билээ. Тэрээр “Ч.Амаржаргалтай хамтран уран бүтээл хийх нь нэр төрийн хэрэг байлаа. Цаашид олон уран бүтээлд дөрөө нийлэн ажиллах болно” хэмээсэн юм. Тоглолтод гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, С.Хүрэлбаатар, дуучин Л.Банзрагч, О.Баянмөнх, М.Отгонгэрэл зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөх юм байна.