Х.ХАТАН

МХБХ, БСШУ-ны яамтай хамтран “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр боллоо. Өнгөрсөн баасан гармгт БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр болон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ийнхүү 2016-2017 оны хичээлийн жилийн хөтөлбөрт багтаан Хөлбөмбөгийн хичээл ерөнхий боловсролын сургуулиудад орохоор боллоо. Энэ хөтөлбөрийн үр дүнд сурагчид есдүгээр ангиасаа эхлэн өөрийн дуртай хичээлээ сонгох үедээ хөлбөмбөгийн хичээлийг сонгож гүнзгийрүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болох боломжтой юм байна.

Хөлбөмбөгийн мэдлэг боловсрол эзэмшсэн биеийн тамирын багш нарыг БСШУ-ны яамнаас цалинжуулахаар болсон зэрэг олон сайн талтай заалтууд уг гэрээнд тусгагдсан байна.

711996a5cf670ef5f9fae4feef2b68c4big

Эх сурвалж www.polit.mn