Т.ДАЛАЙ

“Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн хоёрдугаар олимпийн наадамд гүйлтийн цанын төрөлд эрх аван оролцож байгаа А.Очирсүх ОУХМ-ын болзол хангалаа.  Тэрээр 10 км-ийн тэших техникээр 28:07.5 мин гүйн олон улсын хэмжээний мастерийн болзол биелүүллээ.

Энэ зайнд нийт 50 тамирчин уралдсанаас А.Очирсүх 41 дүгээр байрт орон өөрийн хувийн дээд амжилтыг ахиулсан юм.

Эх сурвалж www.polit.mn