Т.БАТСАЙХАН

Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн золголт, хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монголын Бөхийн өргөөнд болох гэж байна. Энэ удаагийн барилдаан улсын начин, ОУХМ Д.Төрмөнхийн нэрэмжит болох юм. Түүнийг Увсаас дөнгөж ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

2-19-7-Та сайхан шинэлэв үү. Хаврын эхэн сар гараад хэдхэн хонож байна. Увс аймагт хаваржаа хэр байна даа?

-Энэ жил манай нутагт цас их уналаа. Уг нь баруун талын сумдаар цас унадаггүй юм. Тэнд ч цасны зузаан нэлээд байгаа сурагтай. Мөн сүүлийн 10 жилд хүйтрээгүйгээр хүйтэрч цагийн байдал жаахан хүнд байгаа. Гэхдээ одоо нар наашилж байна. Малчид маань үлдсэн хэсэгхэн хугацаанд тэсчихвэл урин цагтай золгох гээд л байна даа.

-Өнөөдөр танай нутгийнхны золголт, таны нэрэмжит барилдаан болох гэж байна. Анх удаагаа нутгийн бөхчүүд чинь таниар овоглосон барилдаанд хүч үзэх нь. Тийм үү?

-Увсын бөхчүүд цолныхоо эрэмбээр өөрийн нэрэмжит барилдаанаа зохион байгуулдаг. Энэ жил миний ээлж таарч байна. Манайх бөх олонтой учраас 256 бөх барилдуулахаар болсон. Цагаан сарын дараа болж байгаа анхны барилдаан, мөн нутгийн зон олны золголт болох учраас нутгийнхан маань өргөн дэлгэр оролцох байх. Мөн энэ үеэр урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөж, миний нутгаас төрөн гарсан зураачдын уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм.

-Та Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажилладагСаяхан зарим аймаг өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэр гаргалаа. Танайх ямар бодлого баримталж байна вэ?

-Бид үүн дээр санал нэг байгаа. Америк, Япон шиг богино зайд морио уралдуулдаггүй, морин спортын хувьд өөрийн гэсэн онцлогтой ард түмэн шүү дээ.   Гэхдээ өвлийн хөлдүү, хайруу цагт үр хүүхдээ бодох хэрэгтэй. Манай аймаг морин уралдааныг  тавдугаар сарын 1-н хүртэл хориглосон. Ер нь цаашдаа үүнийг Монгол Улсын хэмээнд мөрдлөгө болгоод явбал зүгээр юм билээ.

 -Та хэзээнээс бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ. Аав тань бас алдартай бөх хүн байсан гэдэг?

-Би Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын ангийг төгсөөд 1980 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Мөн чөлөөт бөхөөр олон улсын болон бүсийн тэмцээнүүдэд оролцож амжилт гаргаж байлааАав минь Х.Донров гэж сумын заан цолтой, баяд хүн байсан. Нутагтаа бяр ихтэй, бие томтойгоороо алдартай байлаа. Мөн нагац ах маань баядуудын бух ноололдоон гэдэг төрлөөр барилддаг. Хоёр ах минь ч бас сумын цолтой хүмүүс байдаг. Ер нь миний амьдралын бүхий л цаг үе монгол бөхтэй холбоотой юм даа.

-Хүүхдүүд тань барилддаг уу. Шавь нар ч мөн олон бэлтгэсэн байх даа?

-Би гурван хүүтэй. Тэд бүгд барилдаж байна. Одоо нэг нь аавынхаа нэрэмжит барилдаанд барилдана. Шавь нар ч олон болсон. Анх Багшийн дээд сургууль төгсөөд нутагтаа дасгалжуулагчаар очиж байлаа. Түүнээс хойш манай аймгаас олон улс, аймгийн цолтой хүчтэнүүд төрөн гарсан. Сүүлийн зургаан наадмын дөрвөн түрүү, нэг үзүүр, нэг шөвгийг бид авлааС.Мөнхбат аварга, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Б.Ганбат гээд бүгдээрээ л намайг ажиллаж байх хугацаанд бэлтгэгдэн гарсан.

-Бөх хүнд анхны цол хамгийн их урам зориг хайрладаг байх. Тэр үеэ дурсахгүй юу?

-Би 1977 онд сумын заан, 1979 онд аймгийн начин болсон. Мэдээж цол ахина гэдэг сайхан. Цол дагаж бяр ч нэмэгдэнэ. 1980 онд аймгийн арслан болсон. Түүнээс хойш улсын наадамд 10-аад жил барилдаж, 1987 онд улсын начин цол хүртсэн. Гурвын даваанд Говь-Алтай аймгийн заан О.Пүрвээ, дөрөвт Л.Сосорбарам арслан, тавын даваанд Ж.Хайдав арсланг өвдөг шороодуулж, улсын цол хүртэж байлаа. Харин зургаагийн даваанд Х.Цэрэнтогтох аваргад унасан.

-Тэр үед аваргын ид барилдаж явсан цаг биз?

-Тийм ээ. Бэлтгэл сургууль нь ханасан их сайхан жил байсан. Мөн тухайн цаг үед зургаагийн даваанд үлдэнэ гэдэг их хэцүү байсан даа. Шилдэг арван зургаан бөх үлддэг байлаа.

-Увсынхан үндэсний бөхөөр амжилттай барилддагҮүнд ямар шалтгаан байна вэ?

-Манай нутаг байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Мөн их хөдөлмөрч түмэн. Өвлийн 40-50 хэмийн хүйтэнд аавтайгаа түлээний мод бэлтгэхээр явдаг байлаа. Үүнийгээ дагаад бие их чийрэгждэг, сэтгэлийн хат ч сууна. Мөн дээр үед машин техник байхгүй, газар хол учраас даншигийн наадамд барилдах боломж бага байлаа. 1500 гаруй км-ээс морь мал тэмээгээр ирдэг байсанЭнэ нь бидэнд хааяа бэлтгэл сургуулилт ч болдог байсан.

-Дасгалжуулагч бүрт шавь нараа бэлтгэх өөрийн гэсэн онцлог байдаг. Таны хувьд ямар арга хэрэглэж, тэдэндээ юу гэж захидаг байв?

-Бэлтгэл сургуулилтаа чин үнэнчээр чанартай хийх хэрэгтэй л гэж хэлдэгТэд маань ч үүнийг маш сайн ухамсарладаг. Нэг удаагийн бэлтгэл дээр нэг мэхийг 500-гаас дээш удаа давтдагТэгж байж мэх нь тухайн бөхийн бие сэтгэхүйд хоногшино. Үүнийг л баримталдаг байсан.

-Өнгөрсөн жил Увс аймгийн 90 жилийн ой болсон. Монгол бөхийн баярыг сайхан зохион байгуулсанЭнэ баяр маань цаашид уламжлал болох уу?

-2015 он манай нутаг түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа. Ойтойгоо давхцуулан бид Монголдоо анх удаа бөхийн баяр хийсэн. Увсаас төрөн гарсан бүх хүчтэнүүд оролцож, өөр аймгийн улсын цолтой долоон бөх зодоглосон. Тэдгээрт бүгдэд нь баярын үеэр эмээл хазаартай морь бэлэглэж бөхийн баярын хишиг хүртээлээ. Мөн зууны манлай бөх, дархан аварга Х.Баянмөнхийн хөшөө цогцолборыг нээсэн. “Хөшөөг нь босгоёгэсэн санааг арван жилийн өмнө би Баянаа аваргад хэлж байлаа. Тухайн үед аварга мааньАмьд хүний хөшөөг босгоно гэж юу байх вэгэж уурлаж байсан. Харин сүүлд гэрэлт хөшөөгөө босгоё гэж зөвшөөрч, санаа маань ажил хэрэг болсон доо. Ард түмнээсээ хандив хүсэж, 330 сая төгрөгөөр зөвхөн хөшөөг нь босгосон байгаа.

-Бөх төдийгүй хурдан морины төрлөөр ч танай аймаг алдартай. Ер нь үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Хол газраас морио авчирч уралдуулна гэдэг хэцүү ч Улсын их баяр наадмын дөрвөн ч түрүүг авсанИддэг өвс тэжээл, уяа сойлго нь наадмын өмнөхөн солигдоно гэдэг уяач болон морьдод хэцүү. Гэхдээ л бид өнгөрсөн хугацаанд 10 гаруй  улсын манлай уяачтай боллоо. Сурын спортын хувьд олон сайхан амжилтын эзэд болж байнаЕр нь эрийн гурван наадмаар гурвуулангаар нь наадаж чаддаг цөөн хэдэн аймгийн нэг нь Увс юм даа.

Мөн үндэсний спортоос гадна орчин үеийн спортод өндөр амжилт үзүүлж байна. Олимпийн их наадмаас Монгол Улс 25 медаль авчээ. Манай аймгийн харьяат дөрвөн хүн медаль хүртсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин