А.НОМУУНДАРЬ
Формула 1-ийн менежер Сабин Кэм өмнөх нисгэгч Михаил Шумахерийн эрүүл мэндийн талаар мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Герман улсын Марбург хотол болсон үзэсгэлэнгийн нээлтэн дээр үг хэлэхдээ “Формулагийн долоон удаагийн аварга, түүхэн дэх хамгийн амжилттай нисгэгч өнөөдөр бидэнтэй хамт энд байхгүй байгаа ч түүнийг нэг л өдөр эргэн ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Уралдах бол түүний амьдрал билээ” гэжээ. Михаил Шумахер хоёр жилийн өмнө Франц улсад цанаар гулгаж яваад хүнд бэртсэн билээ. Тэрээр одоог хүртэл өөрийн төрөлх нутаг болох Швейцарт эмчилгээ хийлгэж байгаа юм.