Ц.БАЯР

Сүүлийн хэдэн жил нийслэлчүүдэд яруу найргийн баяр “Болор цом” наадмыг үзэх боломж олдоогүй. Харин энэ жилийн тухайд  яруу найрагчид нийслэлдээ тухална. Одоогоор 150 яруу найрагч 300 гаруй шүлгээ сойсон ажээ.

"БОЛОР ЦОМ"-д хэн, ямар шүлгээрээ "Цом" хүртсэнийг толилуулья.

1. ПҮРЭВДОРЖ Дэндэв 1983 он Хүн төрөлхтөнд хүргэх үг 2.ЦООДОЛ Дөнгөт 1984 онНэр нь тодроогүй баатрууд 3.ЛХАГВАСҮРЭН Бавуу 1985 онШагнал 4.ОЧИРХҮҮ Тоомой 1986 онЧулууны магтаал 5.БАДАРЧ Пунцаг 1987 онТэмээ 6.ГАЛСАН Тангад 1988 онДөрвөн мөртийн цоморлиг 7.ЧИМЭДДОРЖ Цэнд 1989 онМалчин 8.ИЧИНХОРЛОО Баярхүү 1990 онТэнгэр 9.ИЧИНХОРЛОО Баярхүү 1991 онЭх нутаг 10.ЛХАГВАСҮРЭН Бавуу 1992 онХил дээр бичсэн шүлэг 11.ЦООДОЛ Дөнгөт 1993 онМиний муусайн найз нар 12.ХУЛАН Цоодол 1994 онАзи 13.ДОРЖПАЛАМ Барнан 1995 онХөөрлийн шүлэг 14.ТӨРБАТ Дамба 1996 онИжий 15.ЦООДОЛ Д өнгөт 1997 онХуучин дэр модны дууль 16.ЛХАГВАСҮРЭН Бавуу 1998 онИжийтэйгээ байхад би баян 17.ЧИМИДДОРЖ Цэнд 1999 онЭлсэн тасархай 18.МӨНХЦЭЦЭГ Гомпилдоо 2000 онЧамаас олсон эх орон 19.БАВУУДОРЖ Цогдорж 2001 онХүрэл чоно 20.ЭРДЭНЭ-ОЧИР Арлаан 2002 онЗам 21.УРИАНХАЙ Дамдинсүрэн 2003 онШөнийн онгоц 22.БАЯРЖАРГАЛ Жамсран 2004 онДарангуйлалын хаан оршил 23.МӨНХБАТ Жамъян 2005 онБурхан хүсэл 24.ГАЛСАНСҮХ Баатар 2006 онБурханд хэлэх зөвлөгөө 25.ЛХАМНОРЖМАА Шагдар 2007 онГазрын үг 26.ХАСАР Лхагвасүрэн 2008 онМиний нэг өдөр 27.ЭРДЭНЭБААТАР Хөөдөө 2009 онЗуун дамжсан суварга үгс 28.ХУЛАН Цоодол 2010 онМосквад өгөх сануулга 29.БОЛДХУЯГ Дорж-Юндэн 2011 онМонгол хэл 30.ГАНТУЛГА Норов 2012 онУулсын сэтгэлгээний тэлэлт 31.МОЛОМЖАМЦ Лхагвасүрэн 2013 онХэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс 32.МЯГМАРЖАВ Баттөр 2014 онТэнгэрийн татах хүч

Уламжлал ёсоор Болор цомын эзэд болох П.Бадарч, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Ж.Баяржаргал, Х.Эрдэнэбаатар, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нар мялаалгын шүлгээ уншина.