Ч.ГАНТУЛГА

Утасны андэнэ удаад Германы Баварын кино наадмаасНад руу ингэж битгий харкиногоорооШилдэг залуу найруулагчшагналыг хүртсэн Борхүүгийн Үйзэнмаатай холбогдлоо.

-Сайн байна уу. “Шилдэг залуу найруулагчболсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад  энэ өдрийн мэндийг хүргэе.

-Германд цаг агаар ямар байна?

-Жаахан сэрүүхэн байна. Гэхдээ их сайхан өдөр болох төлөвтэй шүү.

-Та хэзээ Германыг зорьсон бэ. Очоод удаж байна уу?

-Гэр бүлээрээ энд суурьшаад удаж байна. Багаасаа л Германд амьдарч, цэцэрлэг, сургуулиар нь хүмүүжлээ. Миний хоёр дахь эх орон юм даа.

Гэхдээ энэ хугацаанд Монголдоо ирж байсан биз дээ?

-Жил бүрийн зун гэр бүлээрээ Монголдоо очдог. Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж, хөдөө амрах сайхан шүү.

-Хамгийн сүүлд та хэзээ эх орондоо ирэв?

-2014 ондНад руу ингэж битгий харкиноныхоо зарим хэсгийг Монголд, гэр хороололд авсан. Зураг авалт гурав хоног үргэлжилж, кинонд маань тоглосон эмээтэй найз болоод буцсан.

-Таны кино эмэгтэй хүний дотоод сэтгэл, мөн чанарыг өгүүлдэг гэж сонссон. Энэ бүтээлээрээ юу илэрхийлэхийг хүссэн бэ?

-Бүсгүй хүний зан араншин, хүйсийн тэгш эрхийг хөндсөн бүтээл юм. Киногоороо эмэгтэй хүний тухай хүмүүсийн бодож, төсөөлдөг хуучинсаг үзлийг халъя гэж зорьсон. Энэ нь Хэди хэмээх бүсгүйн дүрээр илэрнэ.

-Бүтээлээ хэзээ монголчууддаа үзүүлэх вэ?

-Монголчууддаа үзүүлмээр л байна. Гэхдээ хамтарч ажиллах, ивээн тэтгэгч гээд бэрхшээлтэй асуудал олон байна. Боломж олдвол заавал монгол үзэгчиддээ толилуулна.

-Германд кино урлаг хэр эрчимтэй хөгжиж байна. Залуу уран бүтээлч олон уу?

-Германы кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа. Аливаа уран бүтээл хийхэд санхүү их чухал. Энд залуус төр болон ивээн тэтгэгчдээс дэмжлэг авч, жинхэнэ бүтээл хийх боломжтой. Харин Монголд эсрэгээрээ гэж сонссон. Уран бүтээлчид маань бор зүрхээрээ хөдөлмөрлөдөг юм билээ.

-Монголын сүүлийн үеийн кинонуудыг та үзэж амжиж байна уу?

-Орчин үеийн бүтээлүүдийг төдийлөн үзэж амжихгүй юм. Харин хуучны, алтан үеийнхний бүтээсэн кинонуудад дуртай шүү.

-Найруулагчийг бүсгүй хүнд ахадсан ажил гэдэг. Таны хувьд яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Аав минь зураач хүн. Би багаасаа урлагт ойрхон өссөн. Энэ нь ч нөлөөлсөн байж магадгүй. Жаахан байхдаа юмыг их аждаг, сониуч зантай хүүхэд байсан юм. Эхлээд шүлэг, найраг сонирхдог байлаа. Эцэст нь өөрийгөө илэрхийлэх хамгийн зөв арга нь кино урлаг, тэр дундаа найруулагчийн мэргэжил гэдгийг ойлгосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин