Монголын үндэсний олон нийтийн радио жил бүр “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төл" шагналтныг тодруулдаг. Ингэхдээ малчдад төл малын бойжилт, туслах малчдын ажлын байр бий болгосон байдал зэргийг харгалзан үздэг байна. “Алтан төлийн эзэн” шагналыг 30 малчинд гардуулах юм байна. “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигчдийн тодорхойлолтыг таван хошуу малын төрөл тус бүр дээр хүлээн авч ҮХААЯ-тай хамтран дүгнэж шалгаруулжээ. Энэ жил 19 аймгаас 107 тодорхойлолт ирснээс 30 малчин "Алтан төл"-ийн эзэн болжээ.
Эх сурвалж: www.polit.mn