Азийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн засмал замын дугуйн тэмцээн энэ сарын 20-нд Япон улсын Осока хотод нээлтээ хийсэн юм. Тэмцээний нээлтийн тов 19-нд байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нэг хоногоор хойшилж, энэ сарын 20-нд эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 12 тамирчин, 2 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Тэмцээн паралимп,  өсвөрийн эрэгтэй, эмэгтэй, 23 хүртэлх насны буюу залуучуудын эрэгтэйчүүдийн ангилал болон насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангилалд шилдгүүдээ тодруулж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр залуучуудын ангиллын цуваа гараатай 33.6 км зайн уралдаанд нийт 13 орны тамирчин өрсөлдөн Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Марал-Эрдэнэ 45 минут 22 секунд 22 долийн амжилт үзүүлж аваргын Алтан медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр залуучуудын ангиллын цуваа гараатай 33.6 км зайн уралдаанд нийт 13 орны тамирчин өрсөлдөн Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Марал-Эрдэнэ 45 минут 22 секунд 22 долийн амжилт үзүүлж аваргын Алтан медаль хүртлээ.

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

Мөн өдөр залуучуудын ангиллын цуваа буюу ганцаарчилсан 22.4 км зайд 13 орны тамирчин уралдсанаас Монгол Улсын тамирчин Д.Эрхэс хоёр дахь тойргоос дугуй нь хагарч техникийн асуудлын улмаас замаас гарч энэ өдрийн тэмцээнийг дуусгасан.

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу энэ сарын 21-нд насанд хүрэгчдийн ангиллын 22.4 км зайд 12 орны тамирчин оролцлоо. Энэ ангилалд манай тамирчин 2013 оны Азийн аварга ОУХМ Т.Энхжаргал уралдаж, 35 минут 06 секунд 57 долийн амжилтаар V байрт шалгарлаа. Т.Энхжаргал нь 2013 оны Азийн аварга, 2014, 2015 оны Азийн хошой хүрэл медальт тамирчин юм.

Мөн өдөр үдээс хойш болсон насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цуваа гараатай тэмцээнд нийт 14 орны тамирчин оролцож, ОУХМ Б.Мягмарсүрэн 1 цаг 02 минут 00 секунд 83 долийн амжилт үзүүлж VI байрт шалгарлаа.

Өнөөдөр өсвөрийн эрэгтэйчүүдийн ангиллын бөөн гараатай тэмцээн болно. Энэхүү ангилалд Монгол Улсын дөрвөн тамирчин уралдана. Түүнчлэн маргааш залуучуудын ангиллын 119 км-ын бөөн гараатай тэмцээнд манай 4 тамирчин, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд 2 тамирчин тус тус уралдах нь ээ.

Энэ сарын 24-нд тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн бөөн гараатай 167 км зайд ОУХМ Б.Магмарсүрэн, ОУХМ Э.Мөнхтулга нар уралдсанаар тэмцээн өндөрлөнө.

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

ОУХМ Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо