Ц.БАЯР
Богд хааны ордон музейн "Хаан туульсийн өргөө"-нд өвлийн адаг сард жил бүр тууль хайлдаг уламжлалтай. Саяхан “Довон хар бөх” хэмээх нэртэй тууль хайлсан. Харин маргааш “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг хайлах гэж байна.
“Эрт урьд цагт
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад” гэх мөртийг сонсоогүй Монгол хүн байхгүй бизээ. Эрт үеээс хадгалагдан ирсэн ардын аман зохиолын бүхийл төрөл зүйлийн цогцлол туульд шингэсэн байдаг байна. Монгол улсад өдгөө ная гаруй туулийн 270-аад хувилбар хадгалагдан үлдсэн гэж эрдэмтэд тооцоолоод байна. Баатарлаг туульс нь хүй нэгдлийн үеийн эцгийн эрхт овог гэр бүлийн үеэс өвөг дээдэстээ тайлга, тахилга үйлдэх,баатарлаг гавьяаг нь алдаршуулан мөнхжүүлэхээр магтан дуулдаг зан үйлийн хүрээнд нийллэг урлаг хэлбэртэй анх үүсжээ. Төв Азийн улс түмний утга зохиолд туульс асар их үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Туулийг буриадад үлигэр, Өвөр Монголын хорчин, жаруудад мангасын үлгэр, Баргат аят үлгэр, Халимагт ут тууль, дуульбар гэх мэт олон янз нэрлэдэг. Иинхүү Монгол туулийн аман уламжлал XXI зуунд ч хадгалагдан уламжлагдаж ирлээ. Монгол тууль энэхүү домгийн цаг илүүтэй тод хадгалагдан үлджээ.
[caption id="attachment_27176" align="alignright" width="750"] 2016 оны 1-р сарын 9-нд Богд хааны ордонд Хар бөх хэмээх тууль хайлж буй нь Туульч Балдандорж[/caption]Эх сурвалж:www.zms.mn