С.САРУУЛ

Хувьсал продакшн үзэгчдэдээ “Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгчийн хүлэмж" зэрэг уран бүтээлээр бэлэг барьж байсан энэ удаа “Атганд үлдсэн эрдэнэ” киногоо бэлэн болгожээ. Энэ кинонд дүр бүтээхдээ жүжигчин А.Ганчимэг үсээ хусуулжээ. Тэрээр энэ тухайгаа “Ганчимэг гэхээр л хамгийн түрүүнд уртаа үс санаанд ордог" хэмээн хэд хэдэн хүн хэлж байж билээ... Харин одоо цоо шинэ, нэг үгээр хэлбэл үсгүй Гануух мэндчилж байна... Жүжигчин хүн тоглож буй дүрдээ сэтгэл зүрхээр төдийгүй бие махбодиор уусан нэгдэж гэмээнэ сайн бүтээл төрнө гэдэгт би гарцаагүй итгэдэг...” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn