Х.ХАТАН
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Японы Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллаж охидын шигшээ багийн дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэнг урьж ажиллуулах санамж бичигт өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ
Тэгвэл уг Японы Хөлбөмбөгийн Холбооны гадаад харилцааны захирал ноён Тэцү Хирай болон дасгалжуулагч Ёожи Ики нар хүрэлцэн ирж Монгол дахь үйл ажиллагаатай танилцжээ.
Япон улсын дасгалжуулагчтай хийсэн хоёр талын уулзалт амжилттай болж тэрээр манай улсад нэг жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон байна. Ирэх хоёрдугаар сарын 16-аас эхлэн япон дасгалжуулагч Ёожи Ики Монгол улсад байрлаж эмэгтэй шигшээ багийг дасгалжуулах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn