Б.САНСАР

ОХУ-ын Благовещенск хотноо энэ сарын 21-24-нд спортын гимнастикийн Сибирь, Алс дорнодын бүсийн тэмцээн болох ажээ. 100 гаруй тамирчин өрсөлдөх тус тэмцээнд манай улсын найман гимнастикч оролцох болсон тухай “Азия-Россия” цахим хуудсанд мэдээлсэн байна. ОХУ-ын Амур мужийн спортын гимнастикийн холбооны тэргүүн Г.Вагнерийн хэлснээр сүүлийн жилүүдэд тус тэмцээнд Монголын тамирчид тогтмол ирж оролцдог нь сайхан уламжлал болжээ. Тус тэмцээнд Олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн үнэмлэхүй аварга Н.Крюков тусгай зочноор уригдан очих ажээ.

Эх сурвалж: www.polit.mn