Хөлбөмбөг
Х.Хатан
Футзалын өсвөрийн УАШТ хоёр насны ангилалд нийт 59 багийн 700 гаруй тамирчдын дунд 12 хоног үргэлжилж өнөөдөр финалийн тоглолтууд болж медалийн эздээ тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд хөдөө, орон нутгаас баг тамирчид оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгосон юм.
Өнөөдөр болсон 13 хүртэлх насны ангилалд аваргын алтан медалийн төлөөх тоглолтод “Хараацай” болон “Хан-Уул” дүүргийн багууд өрсөлдөж 4:1 харьцаатай “Хараацай” клүб ялалт байгуулан аваргаар тодорлоо.
Харин хүрэл медалийн төлөө “Дэрэн” ба “ДМЮ” клубын багууд өрсөлдөж 9:0 харьцаатай “ДМЮ” клубын баг ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Тэднээс 9 дугаартай тоглогч Б.Дамдинсүрэн пентатрик буюу таван гоолыг оруулсан бол Б.Эрхэмбаяр хоёр гоол мөн Ц.Мөнх-Эрдэнэ нар гоол оруулжээ.
Бяцхан хөлбөмбөгчид болох 11 хүртэлх насны аваргын төлөө Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Сэлэнгэпресс” клүб болон “Чингэлтэй” дүүргийн багуудын дунд ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болж 3:1 харьцаатай “Сэлэнгэпресс” клүб алтан медалийн эзэд болсон юм.
11 хүртэлх насанд өрсөлдсөн нийт 27 багаас хүрэл медалийн төлөө “Эрхэс” болон “Хараацай” клүбийн багууд тоглож 5:2 харьцаатай ялалт байгуулж хүрэл медалийг энгэртээ зүүж чадлаа.
Ингээд тэмцээний хаалтын үйл ажиллагаа эхэлж нас насны ангилалд шилдгүүдийг тодрууллаа.
11 хүртэлх насны шилдгүүд:
Г.Цогбаяр – шилдэг хаалгач / Чингэлтэй дүүрэг /
Б.Хүслэн – шилдэг тэгш тоглогч / Эрхэс /
Х.Чингүн – шилдэг мэргэн бууч / Сэлэнэгэпресс /
13 хүртэлх насны шилдгүүд:
Баяржавхлан - шилдэг хаалгач / Хан-Уул дүүрэг /
Буяннэмэх – шилдэг тэгш тоглогч / Хараацай /
Дамдинсүрэн – шилдэг мэргэн бууч 28 гоол / ДМЮ
11 хүртэлх насны алтан медалийг Б.Чин-Оргил дасгалжуулагчтай "Сэлэнгэпресс" клүб
11 хүртэлх насны мөнгөн медалийг Баярхүү дасгалжуулагчтай "Чингэлтэй дүүрэг"
11 хүртэлх насны хүрэл медалийг Галмөнх дасгалжуулагчтай "Эрхэс" клүб
13 хүртэлх насны алтан медалийг Э.Шинэбаяр дасгалжуулагчтай "Хараацай" клүб
13 хүртэлх насны мөнгөн медалийг Болд дасгалжуулагчтай "Хан-Уул" дүүрэг
13 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг Д.Нанжид дасгалжуулагчтай "ДМЮ"
Эх сурвалж: Www.polit.mn