Б.САНСАР

Киноны ертөнцөд нэр хүндээрээ “Оскар”-ын дараа ордог “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо 73 дахь удаагаа болж дүнгээ гаргааад удаагүй байна. Холливудад ажилладаг олон улсын 90 гаруй сэтгүүлчдийн дунд санал асуулга явуулан “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг тодруулжээ.  Энэ удаад Алехандро Гонсалес Инярритугийн “Амилсан чөтгөр” (“The Revenant”)  кино хамгийн олон шагнал хүртсэн юм. “Амилсан чөтгөр” шилдэг драмын киногоор тодорч, Алехандро Гонсалес Инярриту шилдэг найрулагч, гол дүрд тоглосон Леонардо Ди Каприо шилдэг эрэгтэй драмын жүжигчин болжээ.

73 дахь “Алтан бөмбөрцөг”-ийн бүх номинацид тэргүүлэгчдийн жагсаалтыг дор толилууллаа.

Шилдэг драмын кино-“Амилсан чөтгөр” (“The Revenant”)

Шилдэг инээдмийн болон мюзикл кино-”Анарагийн хүн” (“The Martian”)

Шилдэг найруулагч-Алехандор Гонсалес Инярриту (“Амилсан чөтгөр”)

Шилдэг эрэгтэй драмын жүжигчин-Леонардо Ди Каприо (“Амилсан чөтгөр”)

Шилдэг эмэгтэй драмын жүжигчин-Бри Ларсон (“Өрөө”)

Шилдэг эрэгтэй инээдмийн болон мюзиклийн жүжигчин-Мэтт Дэймон (“Ангарагийн хүн”)

Шилдэг эмэгтэй инээдмийн болон мюзиклийн жүжигчин-Женнифер Лоуренс (“Жой”)

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин-Силвестр Сталлоне (“Крид: Роккигийн өв”)

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин-Кейт Винслет (“Стив Жобс”)

Шилдэг зохиол-“Стив Жобс”

Шилдэг гадаад хэл дээрхи кино-“Саулын хүү”

Шилдэг дуу-“Writing's On The Wall” (“007: Спектр”)

Шилдэг хөгжим-Эннио Морриконе, “Өөдгүй найм” (“The Hateful Eight”)

Шилдэг хүүхэлдэйн кино-“Дотрын гадна” (“Inside Out”)

Шилдэг телевизийн олон ангит драмын кино-“Ноён Робот” (“Mr Robot”)

Шилдэг телевизийн олон ангит инээдмийн болон мюзикл кино-“Ширэнгэн ойн Моцарт” (“Mozart in the Jungle”)

Шилдэг телевизийн богино хэмжээний олон ангит кино-“Чонын танхим” (“Wolf Hall”)

Шилдэг телевизийн олон ангит драмын киноны эрэгтэй жүжигчин-Жон Хэмм (“Солиотой хүмүүс”)

Шилддэг телевизийн олон ангит драмын киноны эмэгтэй жүжигчин-Таражи П.Хенсон (“Эзэнт гүрэн”)

Шилдэг телевизийн олон ангит инээдмийн болон мюзикл киноны эрэгтэй жүжигчин-Гаэл Гарсиа Бернал (“Ширэнгэн ойн Моцарт”)

Шилдэг телевизийн олон ангит инээдмийн болон мюзикл киноны эрэгтэй жүжигчин-Рачел Блум (“Галзуу хуучин эхнэр”)

Шилдэг телевизийн богино хэмжээний олон ангит киноны эрэгтэй жүжигчин-Оскар Айсек (“Баатрыг надад харуулаач”)

Шилдэг телевизийн богино хэмжээний олон ангит киноны эрэгтэй жүжигчин-Леди Гага (“Америкийн аймшигт түүх”)

Шилдэг телевизийн киноны туслах дүрийн эрэгтэй жүжигчин-Кристиан Слейтер (“Ноён Робот”)

Шилдэг телевизийн киноны туслах дүрийн эмэгтэй жүжигчин-Мора Тирни (“Амрагууд”)

Эх сурвалж: www.polit.mn