Б.ТУУЛ
Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг нь үндэсний монгол бичиг юм. Мянган жилийн түүх шаглахдаа уран, сайхан, таталган, гүйлгэн гээд бичлэгийн олон төрөл маяг бүхий бүхэл бүтэн урлаг болон цогцолжээ. Уран бичлэг буюу calligraphy нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг зэрэгтэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. Энэхүү бичгийн урлаг дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа нь ч энэхүү “Монголын сайхан бичигтэн-2015” уралдааны зорилгыг тодорхой болгожээ.
МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос жил бүр эрхлэн явуулдаг “Монголын сайхан бичигтэн” 19 дэх удаагийн уралдааны шагналтнууд өнөөдөр тодорлоо. Уг уралдааны тэргүүн болон дэд, тусгай байрт шалгарсан оролцогчдод шагнал гардуулах ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галарейд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрдэмтэн судлаачид, монгол бичгийн багш нар, оюутан, сурагчдын төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж www.polit.mn