Х.МОНГОЛХАТАН

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордныАзааланд 14:00 цагт нээлтээ хийнэ. Нэгдүгээр сарын 17-ныг дуустал зохиогдох энэхүү тэмцээний нарийн бичгийн дарга, спортын мастер Г.Баасангаас тодрууллаа.

 

1-11-7-Боксын спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Хэдэн жинд тамирчид өрсөлдөх вэ?

-Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 222 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцохоор боллоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын хэмжээний мастер Н.Ганхуяг ажиллана. Бүх аймаг, спорт клубууд оролцож байна. АБЭ-ийн дүрэмд заасны дагуу эрэгтэй гурван минутаар гурван үе, эмэгтэй хоёр минутаар дөрвөн үе тоглоно. Тэмцээнд 18-40 насны тамирчид оролцоно. Онцгой тохиолдолд Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон бусад тив, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдыг оролцуулах шийдвэр тэмцээний зааварт орсон байгаа.

-Энэ удаагийн тэмцээний гол онцлог юу байх бол?

-Тэмцээний гол онцлог нь 2016 оны олимпод оролцох эрхийн төлөө тулалдах тамирчдыг шалгаруулах юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчид тухайн жиндээ олимпийн эрх авах олон улс, дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Хэрэв тэр тэмцээнүүдэд амжилт гаргавал эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхтэй болно гэсэн үг. Тиймээс боксын дугуйлантай бүхий л аймаг, спорт хороо, хувийн компани, байгууллага, клубууд тамирчдаа сойж байна. Оролцож буй тамирчдын тоо олон байгаа учраас тэмцээн уртасгасан цагаар ачаалалтай явагдах байх. Нэгдүгээр сарын 15, 16-нд хагас шигшээ тоглолт, 17-нд аваргын төлөөх тоглолтууд болно.

-Эрэгтэй 10, эмэгтэй найман жинд түрүүлсэн боксчид бүгд олимпийн эрх авах тэмцээнд орох уу?

-Эмэгтэй найман жингээс олон улсын боксын холбооноос баталсан олимпийн жин болох 51, 57, 75 кг-ийн жинд түрүүлсэн тамирчид олимпийн эрхийн төлөөх дараагийн тэмцээнүүдэд оролцоно. Харин эрэгтэй 10 жин бүгд олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцоно.

-Олимпийн эрхээ ямар тэмцээнд оролцож авах билээ?

-Гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд БНХАУ-д болох олон улсын тэмцээнээс эмэг­тэйчүүд эрхээ авна. Харин эрэгтэйчүүд зургадугаар сарын 7-19-ны хооронд Азербайджаны Бакуд болох бага дэлхийн аваргаас олимпийн эрхээ авна.

Өнөөдөр/өчигдөр/ техникийн зөвлөгөөн хийсэн. Бүх тамирчид эмчийн үзлэгт хамрагдаж, жингээ үзүүлж байна. Удахгүй тоглолтын сугалаа явуулна. Мөн өдөр бүр 14:00 цагаас тэмцээн эхлэхийн өмнө тоглох тамирчид жингээ үзүүлээд орох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин