Н.МӨНХЖИН

Хойд Солонгост өчигдөр Рихтерийн шаталбараар 5.0 гра­дусын газар хөдлөлт бүрт­гэгдсэний дараахан тус улсын эрх баригчид анх­ны устөрөгчийн бөм­бөгийг амжилттай турш­санаа төрийн телевизээр зарласан юм. ОХУ, Испани, Итали, Герман, Энэтхэг зэрэг улсууд, НАТО энэ үйл явдлыг нэн даруй буруут­гасан. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Цөмийн туршилт нь бүс нутгийн, олон улсын байдалд аюул учруулж байна. Пхеньян үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, цөмийн зэвсгийн хөтөл­бөр, баллистик пуужингаас татгалзах ёстой” хэмээн мэдэгджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэхээр хаалттай хуралдаан зарласан байна. Дэлхийн улс орнуудыг түгшээж, тогтвортой байдалд заналхийлсэн үйл явдал болж байна. Гэвч устөрөгчийн бөмбөг гэж юу вэ гэсэн асуулт гарч байгаа юм.

Н-Bomb гэдэг нь цөмийн халуун зуухны бөмбөг юм. “Н” нь устөрөгч, хий. Ерөнхийдөө ийм бөмбөг нь Fusion буюу Урвал хэмээх цөмийн үйлдлийг үүсгэдэг. Бөмбөг дэлбэрэхэд устөрөгчийн атомууд нийлж, урвалд орж асар их эрчим хүчийг үүсгэдэг ажээ. “Урвал үүсгэхийн тулд гарааны, асалтын асар их эрчим хүч шаардлагатай. Тиймээс ийм төрлийн бөмбөг дотор цөмийн бөмбөг (A-Bomb) багтдаг гэж ойлгож болно. Урвал үүсгэхийн тулд эхлээд цөмийн бөмбөг нь дэлбэрч устөрөгчийн бөмбөгийг идэвхжүүлдэг” хэмээн Францын ENSIIE инженерийн сургуулийн эрдэмтэн Максим Хекел тайлбарлав.

Дэлхийн II дайны төгсгөлөөр Японы Хирошима, Нагасаки хотод хаясан цөмийн бөмбөгт цөмийн задрал үүсгэдэг уран, плутони зэрэг цацраг идэвхт бодис ашиглажээ. “Задрал нь урвалын (нэгдэл) үйл явцаас бага эрчим хүч ялгаруулдаг. Тиймээс устөрөгчийн бөмбөг нь цөмийн бөмбөгнөөс хавьгүй илүү хүч, хөнөөлтэй” хэмээн Хекел хэллээ.

Устөрөгчийн бөмбөгийг Хүйтэн дайны үед ЗХУ, АНУ хэрэглэж байжээ. Хамгийн хүчтэй бөмбөг нь ЗХУ-ын хэрэглэглэсэн Царь бөмбөг ажээ. “Тэрхүү устөрөгчийн бөмбөг нь 50 сая тонн TNT (тэсрэх бөмбөгнөөс гарч байгаа эрчим хүчийг хэмжих нэгж) хүчтэй байсан. Нагасаки, Хирошима дээр хаясан бөмбөг нь 13 мянган тн TNT хүчтэй байжээ. Устөрөгчийн нэг бөмбөг 30-40 км-ийн радиусыг устгах чадалтай. Өөрөөр хэлбэл устөрөгчийн нэг бөмбөг л Парис хотыг тэр чигээр нь устгаж чадна” хэмээн нэмж өгүүлэв.

Хойд Солонгосын хийсэн туршилт нь 2013 онд хийсэн цөмийн туршилттай адил хүч, онцлогтой байгааг Вена дахь Цөмийн зэвсгийг бүрэн хориглох гэрээний байгууллагаас мэдэгдэв. “Энэ удаа бидний ажиглаж, барьж авсан дохио 2013 оны цөмийн туршилттай адилхан байна” хэмээн тус байгууллагын тэргүүн Ранди Белл хэллээ. 2013 онд хийсэн цөмийн туршилтаар Рихтерийн шаталбараар 4.9 градусын хүчтэй газар хөдөлж байжээ.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн тан­химийн Бүгд найрамдах намын лидерүүд Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаны дараа тус улсын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөх талаар ярилцжээ.

Конгресс дахь эх сурвалжийн мэдээлж буйгаар, дараагийн долоо хоногт энэ асууд­лаар санал хурааж, Пхеньянтай хамт­ран ажилладаг гадаадын компаниудын эс­рэг хо­риг арга хэм­жээ авч магадгүй байгаа аж. НҮБ-ын Аюул­гүйн зөвлөл Хойд Солон­госын цөмийн тур­шил­тын хариуд тогтоол гар­гахаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин