Х.ХАТАН

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаарХурдхамтлагийн ахлагч Дамбын Ганбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан юм. “Утасны андтүүнтэй холбогдлоо.

 1-5-10

-Танд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?

-Сайхан байна. 40 жил гитар, бөмбөр тоглож, Монголын рок поп урлагт зүтгэжээ, би. 1975 оны арваннэгдүгээр сард анх Төмөр замын соёлын ордны тайзан дээр гитар тоглож, бөмбөр нүдэж эхэлсэн маань саяхан мэт санагдана. Гэвч дөрөв­дү­гээр ангийн хүүхэд байсан гэхээр цаг хугацаа аргагүй хурдан өнгөрчээ.

-Ийм багаас тань хөгжимд дурлуулсанхэргийн эзэнхэн байв?

-Би нэгдүгээр ангид орохдоо л хэдийнэ гитар тоглоод сурчихсан байсан. Учир нь гурван ах маань гитар хөгжмийг гайхалтай тоглодог байлаа. Сурагч байхад Ц.Энхманлай, Я.Одсүрэн ах нарНогоон гэрэлхамтлаг байгуулан тоглож эхэлсэн. Тэр үед л гитарыг нь барьж үзэхсэн, хамтдаа тоглохсон гэж мөрөөдөж байсан. Түүндээ хүрч хамтлаг байгуулан эстрад урлагт эргэлт буцалтгүй зүтгэсэн дээ. Гэтэл нэг эргээд хартал 40 жил өнгөрчээ. Төрөөс 40 жилийн хөдөлмөрийг минь үнэлсэн болохоор урам зоригтой, сэтгэл өөдрөг байна. Мэдээж би ганцаараа л энэ урлагт зүтгээд байсан юм биш. “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Айзам”, “Харангазэрэг олон сай­хан хамтлаг, уран бүтээлчидтэй нэгэн то­гоонд хамт чанагдаж иржээ.

-Шагналаа аваад гарч ирэхэд баяраа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар, юу гэж хэлмээр санагдаж байв?

-Төрийн ордны гадаа үлээвэр хөгжимтэй дүү нар маань, хамтлагийнхан, рок попын ах нар тосч авсан. Гадны зочид төлөөлөгч, сайд дарга нарт л үлээвэр найрал хөгжим эгшиглэдэг шүү дээ. Гэтэл зөвхөн надад зориулж үлээвэр хөгжим тоглож байгааг сонсох сонин, гоё юм билээ. Энэ дашрамд дүү нартаа баярлалаа гэж хэлье.

Шагналаа гардаж авчихаад маш их үүрэг хариуцлага ирж байгааг мэдэрсэн. Хэдийгээр би Монголын рок поп урлагт 40 жил зүтгэсэн ч энэ биеэ дуустал уран бүтээлээ хийж бүтээх хүч, энерги авлаа. Өөрийнхөө биеийг тоож байна. “Нөхөр минь хариуцлагатай байх ёстой. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг дааж явах ёстой шүү” гээд л  кинон дээр гардаг шиг толинд харж хэлэхээ шахаж байна. Цаашид ч өөрийн чадлаар урлагт зүтгэнэ, дүү нартаа зааж зааварлана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин