Дэлхийн бөхийн холбооноос “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааныг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлажээ. Нэр бүхий 50 шүүгчийн дунд Монгол Улсын иргэн, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар багтсан байна. Англи, Болгар, Орос хэлээр чөлөөтэй ярьдаг, боловсролын доктор энэ эрхэм анх Болгарын чөлөөт бөхийн холбоонд зааварлагч, дараа нь тус улсын эмэгтэйчүүдийн болон залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, армийн “ЦСКА” клубт мөн чөлөөт бөхийн дасгалжуулагч байсан туршлагатай хүн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин