Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 2015 оны арванхоёрдугаар сарын 29-нд болов. Барилдаанд хүчит 128 (аварга нэг, улсын арслан гурав, улсын гарьд хоёр, улсын заан тав, улсын харцага ес, улсын начин 23, аймаг, цэргийн арслан 65, аймгийн заан найм, аймгийн харцага тав, аймаг, цэргийн начин долоо) бөх зодоглон хүч үзэв. Энэ барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хангарьд” спорт хороо, “Нью-прогресс” групп, ШШГЕГазар, “Сүлд” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-ий 232 дугаар анги, “Ажнай” корпорац, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэв.
Гурвын даваа
- Г.Эрхэмбаяр у.ав–М.Баасанбат а.а
- П.Бүрэнтөгс у.ар–Б.Ганбаатар а.а
- Н.Батсуурь у.ар–Л.Батзориг ц.а
- Э.Оюунболд у.ар–М.Еркебулан а.а
- Н.Ганбаатар у.г–Б.Хаш-Эрдэнэ а.а
- Б.Гончигдамба у.г–А.Батмөнх у.н
- Ч.Санжаадамба у.з–Б.Ганзориг ц.а
- Б.Батмөнх у.з–Л.Гантулга у.н
- Ө.Бат-Орших у.х –М.Бадарч а.а
- Т.Өсөх-Ирээдүй у.х –Н.Жаргалбаяр а.х.а
- Б.Пүрэвсайхан у.х–Ч.Баянмөнх у.н
- Н.Батзаяа у.х –Б.Бат-Өлзий а.а
- Ө.Даваабаатар у.х –Т.Баасанхүү у.н
- Р.Пүрэвдагва у.ө.и.н –Б.Сангисүрэн у.н
- Б.Сугаржаргал у.н –Ш.Шинэбаяр у.н
- Б.Эрдэнэхүү а.х.а –О.Хангай а.а
Дөрвийн даваа
- Г.Эрхэмбаяр у.ав–Б.Бат-Өлзий а.а
- П.Бүрэнтөгс у.ар –О.Хангай а.а
- Н.Батсуурь у.ар –М.Бадарч а.а
- Э.Оюунболд у.ар –Н.Жаргалбаяр а.х.а
- Н.Ганбаатар у.г –Т.Баасанхүү у.н
- Б.Гончигдамба у.г –Б.Сугаржаргал у.н
- Ч.Санжаадамба у.з–Б.Сангисүрэн у.н
- Б.Батмөнх у.з –Б.Пүрэвсайхан у.х
Тавын даваа
- Г.Эрхэмбаяр у.ав–Н.Жаргалбаяр а.х.а
- Н.Батсуурь у.ар –О.Хангай а.а
- Ч.Санжаадамба у.з–Б.Сугаржаргал у.н
- Б.Пүрэвсайхан у.х–Т.Баасанхүү у.н
Зургаагийн даваа
- Г.Эрхэмбаяр у.ав –Ч.Санжаадамба у.з
- Н.Батсуурь у.ар –Б.Пүрэвсайхан у.х
Долоогийн даваа
- Ч.Санжаадамба у.з –Б.Пүрэвсайхан у.х
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин