Э.Бэрцэцэг

Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс ханиад томуу тусах нь элбэгшдэг. Харин энэ үед химийн аргаар гаргаж авсан элдэв эм хэрэглэхийн оронд хүнсээр эрүүлжих аргыг сонгоорой гэдгийг Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийн сувилагч Б.Уранчимэг зөвлөж байна.

Хоолой сөөсөн үедээ хад жимс хэрэглээд үзээрэй Бактер, вирусын эсрэг өндөр үйлчилгээ үзүүлж чаддаг учраас амьсгалын замын үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд сайн үр дүнтэй. Найрлаганд нь витамин С бусад төрлийн эрдсээс илүү хэмжээгээр агуулагддаг. Мөн калий, каротен ихтэй. Шээс хөөх, хаван бууруулах бага зэргийн үйлчилгээтэй. Энэ жимсний жижиг үрний 25-30 хувьд гамма линолений хүчил агуулагддаг  нь хоолой сөөсөн үед хэрэглэхэд анагаах чадвартай.

Аньс амьсгалын замын үрэвсэлт өвчинд сайн

Аньсыг хүн төрөлхтний хүнсэндээ хэрэглэсэн хамгийн анхны жимс гэдэг. Америкийн уугуул индианчууд цусан дахь хорыг гадагшлуулах зорилгоор ашигладаг байжээ. Хий ханиалга болон амьсгалын замын үрэвсэлт өвчний үед буцалгаж уухаас гадна жимсээр нь идэхэд тустай. Навчийг нь ч энэ зорилгоор өргөн хэрэглэдэг.

Сонгиныг байгалийн антибиотек гэж зүгээр ч нэг нэрлээгүй

Сонгино амьсгалын замын өвчний үед онцгой сайн нөлөөтэй тул ханиад, томуу ихэссэн үед хүнсэндээ илүү их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Байнгын хэрэглээ болгосон хүмүүсийн цусан дахь холестрины хэмжээ харьцангуй бага байдгийг судалгаагаар тогтоожээ.  Гэхдээ түүхийгээр нь идэхэд илүү сайн. Мөн цусны даралт багасгах үйлчилгээтэй.

Зөгийн бал дархлаа сайжруулах үйлчилгээтэй

Шинжлэх ухааны судалгаагаар зөгийн бал нь ханиад, хоолойны өвчин, сөөнгөтөх, амьсгалын дээд замын үрэвслийг анагаах чанартайг тогтоожээ. Зөгийн бал витамин В6-гийн байгалийн эх сурвалж юм. Биеийг тамир тэнхээжүүлж, дархлаа сайжруулах үйлчилгээтэй. Зөгийн балны найрлага дахь глюкоз, фруктоз гэсэн хоёр төрлийн чихэр /саахар/ нь шархны усыг сайн шингээж, тэнд үржих халдвар, мөөгөнцрийн өсөлтийг саатуулдаг тул шарханд түрхэхэд хурдан эдгээдэг. Ходоод гэдэсний халдварт өвчинд сайн нөлөөтэй. Мөн зөгийн баланд глюкоз, оксидоз гэдэг хоёр төрлийн энзим байдаг нь бага зэрэг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.

Сармис вирус, бактер, мөөгөнцрийн  эсрэг үйлчилгээтэй

Энэ ногооны найрлаганд найрлаганд нь фосфор, кальци, калий төмөр зэрэг элемент агуулагддаг учраас бас байгалийн антибиотек гэж нэрлэх нь бий. Тухайлбал, 100 гр түүхий сармис 149 ккал илчлэгтэй. 6.4 гр уураг, 0.5 гр өөхний хүчил, 33.1 гр нүүрс ус, 2.1 гр эслэг агуулагддаг аж. Хүхэр агуулсан аллицин гэдэг нэгдэл байдаг нь ханиад, томууны вирус болон сүрьеэгийн үүсгэгчийг устгах чадалтай.

Эх сурвалж: www.polit.mn