12-9-1a2Ц.БАЯР

Яруу найрагч, сэтгүүлч  Цээнзэнгийн Галбадрахын “Цаасан хөрөг” номын нээлт Үндэсний түүхийн музуйд болж байна. Цээзэнгийн Галбадрахын уран хайчилбар бүхий “ Цаасан хөрөг “ бүтээл нь энэ төрөлд манай улсад анх удаа хэвлэгдэж буйгаараа онцлог. Ур ухаанаа уралдуулан бүтээсэн энэхүү бүтээлдээ зохиогч 155 хүний хөрөг барыг сонгож багтаасан бөгөөд эдгээр эрхэмүүдийг нэрийн үсгийг цагаан толгойн дарааллаар биш, албан тушаал, цол хэргэм гуншингаар нь биш төрсөн сар өдрөөр нь дараалуулан хийсэн нь сониррхол татаж буй юм.

Урлаг, спорт, хууль эрх зүй, сэтгүүлзүй, уран зохиол зэрэг салбар салбарын төлөөлөл болсон хүмүүсийн хөрөг хайчилбарыг ийнхүү урлаж баринтагласан нь манай улсын ном зохиолын төрөлд шинэ өнгө нэмж, шинэ хуудас нээж байна. Ц.Галбадрах нь энэ төрлийн ямар нэг сургууль төгсөөгүй бөгөөд байгалийн авьяас билгээрээ цаасан хайчилбар хийж сурчээ. Тэрбээр мянгаад хүний дүрийг барласнаас  155 эрхмийг энэхүү  бүтээлдээ онцолжээ. 1995 оноос урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох цаасан бар буюу уран хайчилбарыг сонирхож эхэлжээ. 1912 онд “ Хар цагааны дэнс”, 2013 онд “ Хангарьдат сүлдэн дор” хэмээсэн цаасан барын нэг сэдэвт үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Францад цаас хайчлан урласан хавтгай хар дүрсийг цагаан дэвсгэр дээр эсвэл эсрэгээр цагааныг хар дэвсгэр дээр байрлуулсныг “ силуэт” хэмээн нэрлэдэг байна. Ц.Галбадрах яруу найргийн  олон ном хэвлүүлсэн байна. 2014 онд “ Монголын суут” номоороо Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн нэрэмжит шагналыг 2014 онд хүртсэн байна. Ийнхүү Монголын урлаг, уран зохиолд “силуэт” төрлийн ном анх удаа мэндэлж байна.

Эх сурвалж:zms.mn