Ц.БАЯР 

"Рио" 2016 оны Олимпийн эрхээ 16 тамирчин албан ёсоор авч Олимпийн хороогоор баталгаажуулаад байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. Энэ жилийн тухайд манай тамирчид олимпийн эрх авах оноогоо цуглуулах хариуцлагатай жил байсан. Энэ ажил ч үргэлжилсээр байна. Хамгийн анхны эрхийг Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа авсан. Түүний араас буудлагаар ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар эрхээ баталгаажуулжээ. Дараагийн тамирчин нь олон улсын марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгаж буй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од.  Байт харваан төрлөөр  ОУХМ Ж.Гантөгс эрхээ авчээ. “Рио-2016” олимпод оролцох хамгийн олон эрхийг монголын жүдочид авна хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Одоогийн байдлаар жудочдоос зургаан  тамирчин олимпийн эрхээ аваад байна. Тухайлбал,  ОУХМ М. Уранцэцэг тэрээр дэлхийн чансааг тэргүүлж буй, жин бүрийн шилдэг 16 жүдоч хүч үздэг “World masters” тэмцээний эхний өдөр Монголын хоёр бүсгүй алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа дараалан эгшиглүүлсэн. Мөн тус тэмцээнд оролцсон дэлхийн аварга Д.Сумъяа нар Монголын жүдочдын зургаа, долоо дахь алтан медалийг эх орондоо авчирснаараа олимпийн эрхийн 700 оноогоо цуглуулж чадсан байна.  Дараа нь ОУХМ 57 кг-ийн жингийн тамирчин Э. Бэхбаяр,74 кг-ийн жинд П. Өнөрбат эрхээ авсан. Түүнчлэн МУГТ Г.Мандахнаран /65 кг/, С.Батцэцэг / 63 кг /,  О.Насанбурмаа / 69 кг/ , 125 кг-ийн жинд ОУХМ Ж. Чулуунбат  нар олимпийн эрхээ аваад байна. Параолимпийн 4-5 төрлөөр эрх авахаас одоогоор дөрвөн төрлөөр таван тамирчин эрхээ авсан байна. Тухайлбал, буудлагын төрөлд Спортын мастер З.Ганбаатар, хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтээр ОУХМ С.Цогтгэрэл, байт харваагаар ОУХМ Д.Баатаржав, спортын дэд мастер Б.Анхбаяр, хүндийн өргөлтийн төрөлд  Э.Содномпилжээ нар эрхээ авчээ.

Эх сурвалж:www.zms.mn