Эрик Хамрен /Швед/: Яг одоо бидэнд тун сонин мэдрэмж төрж байна. Өнөөдрийн ялалт манай багийн нөөц боломжийг илтгэлээ. Франц 23 тоглолт дараалах хожигдол хүлээгээгүй байсан. Хэрвээ бид тэмцээний эхнээс боломжоо ашигласан бол гэсэн бодол төрж байна. Одоо боломж олддог бол тэмцээнийг үргэлжлүүлмээр л байна. Гэхдээ энэ бол хөлбөмбөг ийм нөхцөл байдал үүсэх үе бишгүй л байдаг. Одоо бид Киевээс баяртай буцаж байна. Бид мэдээж сэтгэл дундуур байгаа ч амьдрал үргэлжилж байна. 2014 дэлхийн аваргад манай бүрэлдэхүүн хүчирхэг байх нь ойлгомжтой. 

Лорен Блан /Франц/: Бид хэдийгээр сайн бэлдсэн ч хүнд тоглолт боллоо. Манай тоглогчид сэтгэл дундуур байгаа байх. Алдах зүйлгүй Шведүүд тун нээлттэй тоглолт үзүүлсэн нь биднийг хүндрүүллээ. Гэхдээ мэдээж хэрэг миний хувьд тайван байна. Бид олон боломжуудыг гаргаж сайн тоглолт үзүүлсэн. Гол тоглолт эхлээгүй байхад энэ үр дүн харин ч сэрэмж өглөө. Одоо бид Европын титмийг хамгаалаж буй Испанийн багтай тоглоно. Айх эмээх зүйлгүйгээр бүх тоглогчид өөрийн тоглолтоо үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн тэрээр итгэлтэй өгүүлсэн байна.